Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол улсын харцага О.Хангай түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын гарди М.Бадарч үзүүрлэж, МУ-ын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шөвгөрлөө.
Харин уг барилдаанд Му-ын Даян аварга Н.Батсуурь цахимаар бүртгүүлсэн ч допингийн асуудалд холбогдсон асуудлын шийдвэр эцэслэн гараагүйтэй холбоотойгоор даян аваргыг барилдуулсангүй.
Х.Баяржавхлан