
Дэлхийн далайнуудын дундаж температур өнгөрөгч 2021 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг эрдэмтэд тогтоожээ.
Олон улсын цаг уур судлаач эрдэмтдийн баг дэлхийн далайнуудын дундаж температур өнгөрөгч 2021 онд хэмжиж эхэлснээс хойших түүхэн дээд үзүүлэлттэй байсныг тогтоожээ. Шалтгааныг нь тэд дэлхийн дулааралтай холбож тайлбарласан байна. Тэдний судалгааны үр дүн “Advances in Atmosheric Science” сэтгүүлд хэвлэгдсэн байна. Эрдэмтдийн баг хэмжилтээ 2021 оны турш хийсэн учир үр дүн нь бодитой гэдгийг уг мэдээлэлд онцолжээ. Дэлхийн далай 2021 онд 2020 онтой харьцуулахад ойролцоогоор 14 зеттажоуль /1 зеттажоуль нь 10-ын 21 зэрэг/ илүү дулаан шингээсэн гэнэ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал