Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаяр агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг тайлбарлахдаа “Сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэд их түлж байна” гэж ярьсан. Тэрбээр олон нийтийг бухимдуулсан үг хэлснийхээ хариуд уучлалт гуйсан боловч ярилцлагын маань бүтнээр нь үзвэл хэлэх гэсэн санааг ойлгоно. Миний хэлсэн өгүүлбэрийг ярьсан мэдээллээс салгачихаар буруу ойлголт төрүүлж, ард иргэдийг бухимдуулсан гэж хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгасан.
Бодит үнэн гэвэл Д.Ихбаяр орлогч агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг тайлбарлаж мэдээлэл өгөх үеэрээ нэг биш нэлээд хэдэн удаа хямд түлшийг иргэд их түлснээс мөн гэр хорооллын айл өрхүүд стандарт бус зуухтай байгаагаас утаа нэмэгдсэн гэж ярьсан билээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаярын иргэдийг буруутгаж, хариуцлагатай байхыг сануулсан ярилцлагыг баримт болгон хүргэж байна.
Нийслэлийн Засаг даргын иноваци, технологийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан туршлагатай Д.Ихбаяр агаарын бохирдолтой шинжлэх ухаанч аргаар тэмцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч намын ах нарынхаа ажлын арга барилыг хуулбарлан дахиад л гэр хорооллын айл өрхүүдийн зуухыг стандарт зуухаар солих тухай ярьж яваа. 2012 онд хэрэгжсэн утаагүй зуухны шахаа МАН эрх барих хугацаанд дахин хийгдэх гэж байгаа юм биш биз.
Г.Лхагва