Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжжээ

2022-1-13
2627

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай журмын дагуу уг асуудлыг хэлэлцэж буй талаар Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл өгснөөр хэлэлцэж буй асуудалтай холбоотой танлцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хийв.

Тэрбээр “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлж буйг танилцууллаа.

Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн байна.

  Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Гишүүд олон нийтийн телевизийн бодлогыг хэрхэн хардаг болон нийгмийг хэрхэн төлөөлж ажиллах талаар, мөн томилогдвол ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах эсэхийг тодруулж, хариулт авсан юм. Нэр дэвшигчид хуулийн хүрээнд ажил үүргээ биелүүлж, хариуцлагатай ажиллах талаар хариуллаа. Асуултад мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ч.Содбаатар хариулт өгөв.

Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, М.Оюунчимэг, Ж.Батсуурь, Ж.Мөнхбат нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, гишүүн Ж.Ганбаатар телевиз өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болох талаас нь харж хөдөлмөр, бизнес хийх санаа, сэдэлтэй байх талаар, Д.Тогтохсүрэн залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсрол олгоход контентийн бодлогыг чиглүүлж ажиллах талаар үг хэллээ. 

 Гишүүн М.Оюунчимэг, Ж.Мөнхбат нар хэлсэн үгэндээ Үндэсний зөвлөлийн талаар ажилдаа хариуцлагагүй хандаж, хурлаа цаг тухайд нь хийдэггүйгээс олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй гацаанд орж, уран бүтээлчид хохирч буй талаар хөндсөн. Гишүүн Н.Энхболд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжгүй тохиолдолд Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах дэгтэй болох нэмэлт, өөрчлөлтийг зохих хуульд оруулах талаар мөн санал, байр суурь илэрхийлэв.

Ингээд Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн агуулгаар тус бүрт нь санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.