“Төр, сэтгүүл зүйн харилцааг тодорхой болгоё” гэв

2022-1-13
339

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталснаар  хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулж, түүний дүнд Монголын хэвлэл мэдээллийн орчин  эрс өөрчлөгдсөн юм. Түүхт 30 жилийн  ойд зориулж  УИХ-ын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн  “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн чуулган”-ыг өчигдөр  зохион байгуулав.

УИХ-ын гишүүд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл  “Ардчилсан сэтгүүл зүйн өчигдөр, өнөөдөр, маргааш”, “Цахим эрин үеийн хэвлэн нийтлэх эрх чөлөө-эрх зүйн орчин”, “Иргэний нийгмийн орон зай-үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”, “Худал мэдээлэл ба үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үндсэн хууль батлалцсан депутатуудын нэг Улсын Бага хурлын болон УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан энэ үеэр “Иргэний нийгэм байхгүй бол ардчилал төгс байх боломжгүй” хэмээн онцлов.

Хэвлэл, мэдээллийн салбарыг бүхэлд нь дүгнэсэн сонирхолтой илтгэлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн ухааны доктор Б.Галаарид хэлэлцүүлсэн. Тэрбээр “1980-аад оны дунд үеэс Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын нийтлэлийн бодлогод гарч эхэлсэн өөрчлөлтийг “зөөлөн хувьсгал” гэж судлаач Д.Болд-Эрдэнэ тодорхойлсон. 1990 оны ардчилсан хувьсгал иргэдийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний нэг гол тавцан болох хэвлэлийн эрх чөлөө хангагдах суурь нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс нааших 30 жилийн түүх бол та бидний ойлгож, ярьж хэвшсэнээр Ардчилсан сэтгүүл зүйн өчигдрийн түүх. Зурвас үеийн ололтыг тоочвол  урт жагсаалт гарна. Харин алдаа нь юу байв?  Үүнд хоёр үндсэн шалтгаан байжээ.Нэгдүгээрт, сэтгүүл зүйг ардчилах үйл явцыг бид бүтэн зургаар нь харж зорилго, зорилтоо зөв тодорхойлж чадаагүй, суурь өөрчлөлтөө дутуу хийснээс 30 жилийн хичээл зүтгэл маань санасан үр дүнд хүрч чадсангүй.  Хоёрдугаарт, бидний сонгож хэрэгжүүлсэн хэвлэлийн эрх чөлөөний онол буюу либератари онол Монголын нөхцөлд идээшин зохицохдоо мутацид орж “монголчлогдсон” байна” гээд  үр дагаврын тухайд  “Сэтгүүл зүйг бид мэргэжлийн явцуу хүрээнд ойлгож, тэрхүү хязгаарлагдмал хүрээн дотроо ардчилах гэж оролдсон нь алдаа байжээ. Сэтгүүл зүйг бид онолын түвшинд дутуу тодорхойлж, практикт буруу, дутуу хөгжүүлж  ирлээ” хэмээгээд  илүү  сайхан маргаашийг бий болгохын тулд өнөөдөр баримтлах бодлого, хийх ажлын талаар таван санаа хэлсний эхэнд “Төр, сэтгүүл зүйн харилцааг тодорхой болгоё” гэлээ.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.