"Зүрх мартахгүй" аян санаачлан Монгол орныг тойрон аялж, хүүхдүүдийн зүрх оношилж, хотод авчран хагалгаа хийж яваа хүн бол Б.Болдсайхан эмч. Хүмүүс түүнийг зүрхний эмч Бундан агсны хүү гэдгээр нь түүнийг андахгүй.
Ачаа тээврийн саатал "Зүрх мартахгүй" төсөлд хүртэл муугаар нөлөөлж эхэлжээ. Энэ талаар Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудаст пост оруулжээ. Тэрбээр:
"уучлаарай. Сонгдо “зүрх мартахгүй” төсөл: өдөр бүр 2 хагалгаа орж байсан .. биднээс хамаарахгүй: хиймэл уушиг зүрхний ком өгдөг компаний ачаа тээвэр саатсан тул энэ 7 хоногт 10 нярай ороод, ирэх 7 хоногт 20кг-с дээш 10 хүүхэд ороод түр зогсох н ээ .. уучлаарай" гэжээ.