Төр хэвлэлийн эрх чөлөөний хуулийг нулимлаа

2022-1-12
1240

1998 оны наймдугаар сард Монгол Улс анх удаагаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон юм. Ардчилал, чөлөөт нийгмийн амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөө Монголд ийн хуулиар баталгаажсан юм. Төдийгөөс өдий хүртэл бид энэ хуулиндаа итгэж найдаж, урдаа барих ганц хууль гэсээр ирсэн билээ. Гэтэл Монголын төр буюу УИХ-ын дарга Г.Занданшатар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай дээрх хууль руу хээвнэг нулимж орхилоо. Өнгөрсөн долоо хоногт болсон сэтгүүлчидтэй уулзсан уулзалт дээр УИХ-ын дарга “Хэвлэлийн эрх чөлөөний хууль ямар ч санкцгүй хууль. Тэгэхээр хэрэгжих боломжгүй” гэж мэдэгдэв. Хэдийгээр албан бус уулзалт хэдий ч Монголын хэдэн арван сэтгүүлчийг өмнөө суулгаж байгаад ийн мэдэгдсэн нь хэтэрхий том доромжлол байлаа. Хууль баталдаг хамгийн том институцийн дарга нь ингэж мэдэгдэнэ гэдэг Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрдугаар зүйлийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх болохоор байгаа юм. Үндсэн хуулийн 30 жилийн ойн босгон дээрээ ийм үйлдэл үзүүлж байгаа Г.Занданшатар даргыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгч огцруулах үйл ажиллагааг сөрөг хүчнийхэн болон хуулийнхан даруйхан эхлүүлэх хэрэгтэй байна.

1998 онд Э.Бат-Үүл нарын санаачлан батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль ердөө дөрөвхөн зүйл заалттай. Тодруулбал:

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино. 2 дугаар зүйл. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно. 3 дугаарзүйл. Мэдээлэлд хяналт тавихыг хориглох 3.1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй. 3.2.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй. 4 дүгээрзүйл.Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.
МОНГОЛ УЛСЫНИХ ХУРЛЫНДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Ийм л хууль. Хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцэгдэн баталсан, Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны ганц чиг баримжаа болсон энэ хуулийг үйлчлэх боломжгүй гэж зарласан нь юу гэсэн үг вэ. Энэ нь төр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль руу нулимсантай агаар нэг явдал юм. Өөрөөр тайлбарлах боломжгүй байна.

Үнэхээр энэ хууль хэрэгжих боломжтой эсэх талаар хуульчдаас асуухад “Хэрэгжинэ. Хууль л бол хууль. Хэрэгждэггүй хууль гэж байдаггүй. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Иргэний хууль зэрэг бусад хуулиар зохицуулагдаад явдаг. Санкц байхгүй ч гэсэн хориглоно гэсэн заалт байгаа. Тэр заалтыг зөрчсөн шийдвэр гарсан бол тухайн шийдвэрийг нь шүүхэд өгч болно” гэсэн хариулт өгч байх юм. Өдөр тутам иргэдэд хуулийн зөвлөгөө өгдөг, өмгөөлөл үзүүлдэг хуульч, өмгөөлөгчид Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой гэж байхад эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын дарга нь хэрэгжих боломжгүй хууль гэж тайлбарлаж байна. Энэ тэгээд хэвийн зүйл үү. Эрх баригчид үүндээ бат итгэлтэй байдаг нь үйл ажиллагаанаас нь маш тод харагддаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд бүхий л яамд, агентлагууд дэргэдээ асар том бүтэц бүхий хэвлэлийн албатай. Энэ алба өргөжин тэлсээр хүчирхэг техник технологи, хүн хүчтэй болж, төрөөс санхүүжиж байна. Төрийн үйл ажиллагааг мэдээлнэ гэхээсээ илүүтэй тухайн дарга, сайдаа сурталчлах, нэр хүндийг нь өргөх, дарга маш их ажиллаж байгаа гэж л ил далд бүхий л хэлбэрээр магтах ажиллагааг хийж байна. Нэг сайдаас ярилцлага авъя гэхэд өмнөөс бэлэн ярилцлага, видео дүрс шидэх хүртлээ өндөр авсан байна. Редакцийн асуулт, сэтгүүлчийн бодитоор мэтгэлцэх асуултууд гэж байхаа больсон. Өнөө даргаа өргөх гэсэн бэлэн тавилттай хуурай ярианууд энд тэнд хөвөрч байдаг болсон. Ингэж төрөөс санхүүждэг хэвлэлийн албад, багууд томрон томорсоор жамаараа өсөн өндийж байгаа чөлөөт хэвлэлийг багалзуурдаж унагах дээрээ тулж байгаа. Дарга нар дэргэдэх хэвлэлээ улам томруулахаар бие биенээсээ өрсөж байна уу гэлтэй үйл явдлууд өрнөж байна. УИХ дэргэдээ хэвлэлийн албатай хэрнээ Парламентын мэдээлэл сурталчилгааны төв хэмээх дахин нэг шинэ алба нээсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн хэвлэлийн албатай хэрнээ МОНЦАМЭ агентлагийг өөрийн мэдэлдээ албан ёсоор аваачсан. Энэ бүгд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалтыг шууд зөрчиж байгаа явдал юм. Мөн Монополийн эсрэг хууль, Өрсөлдөөний тухай хууль гээд бусад хуулиудыг ч зөрчиж байгаа.

Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй, хэн ч сөхөхгүй байгаа нь туйлын харамсмаар. Төр өөрийн данхар бүтэц, бүхий л сайн муугаа хүчтэй хэвлэлийн албадаараа магтуулсаар байгаад ард түмний толгойг угаана гээд итгэчихсэн тууж явна. Дээр нь сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодыг гартаа оруулах санаа тээж яваа нь цухалзсаар ил болж байна. Хэрэгтэй, хэрэггүй түмэн шидийн зүйлийг залгисаар эрх баригчид өөрсдийгөө улам л хүчтэй болж байгаа мэтээр төсөөлж суудаг байх. Ийм байдал үнэндээ нэг л өдөр савандаа багтахгүй дэлбэрдэг гэдгийг Казахстаны үйл явдал яруу тодоор харуулж байна. Ийм байдалд хүргэхгүйн тулд хууль зөрчихийг ил тод уриалж байгаа өндөр дээд эрх баригчдад хатуу арга хэмжээ авч “хууль зөрчсөн” үндэслэлээр Цэцэд өгч шүүлгэх нь өлзийтэй юм.

 

Г.Гэндэндарам






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.