Ерөнхийлөгч Токаев хэлсэн үгэндээ тус улсад болж буй эсэргүүцлийн жагсаалыг "мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан засгийн эрхийг авах төлөвлөгөө" гэж нэрлэсэн. Гэвч түүний хэлснээр төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд одоо терроризмын эсрэг ажиллагааны хурц үе өнгөрмөн гэжээ.
"Бид нэг үндэстний хувьд хамтдаа Алматы болон бусад бүс нутгийн төвүүдийг хамгаалсан, одоо аль болох хурдан сэргээнэ. Бүх бүс нутагт нөхцөл байдал тогтвортой байна. Үүнтэй холбогдуулан ХАБГБ-ын энхийг сахиулах хүчин үндсэн үүргээ амжилттай биелүүлж, тэдний томилгоо дуусч байна. Хоёр хоногийн дараа энхийг сахиулах нэгдсэн цэргийн ангиудыг үе шаттайгаар гаргах ажиллагаа эхэлнэ. ХАБГБ-ын цогц бүрэлдэхүүнийг гаргах үйл явц 10 хоногоос хэтрэхгүй гэж Ерөнхийлөгч Токаев хэллээ.
Казакстанд болсон үял явдалтай холбогдуулан ХАБГБ-ын 2030 энхийг сахиулагч, 250 нэгж цэргийн техникийг Казахстан руу илгээжээ.
Энхийг сахиулах хүчний бие бүрэлдэхүүн Нур-Султан, Алматы хотууд болон Алматы мужид байрлаж байна. Харин энхийг сахиулагчдын Командын постыг Алматы дахь Хуурай замын цэргийн дээд сургуулийн үндсэн дээр байрлуулсан юм.