
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Д.Трампыг дэмжигчид Капитолийн ордон руу хүчээр дайрч орсон хэрэг гарснаас хойш яг нэг жил өнгөрч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Атланта хотноо болсон уулзалтад оролцох үедээ жилийн өмнө болсон дээрх хэрэг явдлыг “Ерөнхийлөгч асан Д.Трампын өдөөн турхиралтаар явагдсан Төрийн эргэлт хийх оролдлого байсан” гэж тодорхойлжээ. “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээллээ.
"Д.Трампын дэмжиж уриалсан харгис бүлэглэл хүчирхийллийн арга замаар төрийн эрхийг авахыг оролдсон" гэж тэрээр хэлсэн байна. Харин цагдаа, хүчнийхнийг дайчилж, өөрийнхөө дэмжигчдийг үймээн дэгдээчдийн эсрэг цуглуулсан үйлдлээ "Төрийн эргэлт хийхийг оролдсон хүчнийг эсэргүүцэхийн тулд" хийсэн хэмээн тайлбарлажээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал