Улсын заан Ц.Баярсайханд гурван жилийн хорих ял оноов

2022-1-12
6049

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан, хурандаа Ц.Баярсайхан, “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох, бусдаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх он солигдохын өмнөхөн хэлэлцлээ.

Уг нь 2016 онд уг хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч давж заалдсаар, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүрч байгаа юм.


Ц.Баярсайханыг иргэн Ц.Алтанцэцэгийн 500 сая төгрөгийг залилснаас гадна 2013 оны арванхоёрдугаар сард “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж иргэн М.Цогтбаатараас 15 сая, “ДЦС-3, ДЦС-4 компанийн ажилчдын 196 айлын орон сууцын барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч мэхлэн “Вком” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 50 сая, “ШШГЕГ-тай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга асан Т.Баярсайханаас 2015 оны наймдугаар сард 209 сая, “Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй, хамтарч ажиллаж, ашгаа хуваая хэмээн иргэн М.Болорцэцэгээс 2015 онд 200 сая төгрөг залилан авсан хэмээн буруутгасан.


Уг нь улсын заан Ц.Баярсайханыг нэр бүхий хохирогчдод “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэм буруутайд 2020 оны долдугаар сард тооцож байв. Харин Г.Бүдрагчааг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тиймээс Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж байсан юм.

Харин “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаад нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасны дагуу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноосон билээ.
Энэ хэргийг дээд шатны шүүхээс буцааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сард дахин хэлэлцсэн юм. Улмаар Ц.Баярсайханд гурван жил 200 хоног хорих ял оноож, Г.Бүдрагчааг 2.7 сая төгрөгөөр торгосон бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх арванхоёрдугаар сарын 30-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, Ц.Баярсайхан болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.