"Омикрон хувилбар хүүхдэд илүү эрсдэлтэй"

2022-1-12
1115

Манай улсад Ковид19 халдварын омикрон хувилбар бүртгэгдэж, цар тахлыг дараагийн давлагаа эхэллээ. Энэ хувилбараар өвчилсөн иргэд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгаа талаар албаныхан мэдээлээд буй. Шинэ хувилбарын шинж тэмдэг болон эмчилгээний талаар мэргэжлийн хүмүүс юу хэлснийг түүвэрлэн хүргэж байна. 

Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: Омикрон хүүхдэд илүү эрсдэлтэй

Ерөнхийдөө тухайн хүний өвчлөл, ямар үйлдвэрийн вакцинаар дархлаажуулсан эсэхээс хамаарч хүндрэлийн байдал дельта хувилбартай харьцуулахад 15-75 хувиар хөнгөн байгаа. Тэгсэн хэрнээ бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл хүндрэх эрсдэлтэй байгаа нь Англи, АНУ, Норвеги улсын судалгаанаас харагдаж байна. Энэ нь магадгүй бага насны хүүхдүүд цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй байгаатай холбоотой. 

Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир: Омикроны үед өвөрмөц эмчилгээ хийхгүй

Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэл зүйн зөвлөх баг ажиллаж байгаа. Саяхан омикроны дэгдэлттэй холбоотойгоор цар тахлын халдварын эмчилгээ оношлогооны түр зааврыг шинэчилсэн. Өвөрмөц эмчилгээ хийхгүй. Өмнөх альфа, дельта хувилбаруудтай адилхан. Гэхдээ вирусийн гаралтай амьсгалын дээд замын халдварын үед ер нь антибиотик хэрэглэдэггүй. Цар тахлын дельта хувилбарын давлагааны үеэр хүмүүс богино хугацаанд уушгины хатгаа авч байсан учраас антибиотик хэрэглэж байсан.          

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгmсайхан: Дөрөв дэх тун омикроноос хамгаална

Нийт иргэдийн 70-аас дээш хувь нь Сенофарм үйлдвэрийн Веросалл вакцинд хамрагдсан. Хоёр тун "Вероселл" вакцинд хамрагдсан иргэд 4-5 сарын дараа "Файзер" вакцинаар нэмэлт тунгаа хийхэд 30 au/ml эсрэг биеийн титр 340 нэгж болж өссөн байсан. Одоо 4-5 сарын дараа 110 нэгж болж буурсан байна. Тиймээс дөрөв дэх тунг хийлгэвэл эсрэг биетийн хэмжээ өсөж, омикроноос таныг хамгаална. 

Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа: Омикроноос дархлаа, вакцин хоёр л хамгаална

Омикрон хувилбар нь халдварлах чадвар өндөртэй. Үүнээс хамгаалах гол зүйл нь сайн дархлаа. Мөн гурав, дөрөвдүгээр тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Вакцинд хамрагдсанаар эндэгдэл, хүндрэлээс сэргийлнэ. Гурван тун вакцинтай, дээрээс нь өвдөөд эдгэрсэн хүмүүс ч дахин халдвар авах тохиолдол байна. Вакцин болон өвдөөд эдгэхэд тогтсон дархлаа тодорхой хугацааны дараа буурч байгаа нь судалгаагаар нотлогдож байгаа юм. Тэгэхээр дөрөвдүгээр тундаа хамрагдах шаардлагатай. Бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: Омикрон хувилбарын хөнгөн хэлбэр 5-8 хоногт бүрэн эмчлэгдэнэ

Омикрон хувилбар томуу, томуу төст шинж тэмдгээр илэрдэг, уушгины хатгалгаа хэлбэрээр хүндрэх эрсдэлтэй. Томуугийн халдвар болон омикрон хувилбарын шинж тэмдэг нь ижил байна. Тиймээс ялгахад хүндрэлтэй байгаа. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ хийж байгаа. Омикрон хувилбарын хөнгөн хэлбэр нь 5-8 хоногт бүрэн эмчлэгдэх боломжтой. Хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй байгаа тохиолдолд эмнэлэгт эмчилнэ. Энэ хувилбар нь маш олноор нэгэн зэрэг халдварлах чадвартай. Ихэвчлэн халуурах шинж тэмдэгтэй байна.

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ц.Чинбаяр: Халдвар авсан бүх иргэдийг омикроноор өвчилсөн гэж үзэхгүй 

Цар тахлын өмнөх хувилбаруудаас ялгаатай онцгой шинж тэмдэг байхгүй. Халдвар авсан бүх иргэдийг омикрон хувилбараар өвчилсөн гэж үзэхгүй. Амьсгалын дээд замын шинж тэмдэг давамгайлж байгаа. Омикрон хувилбарын давлагаа хүн амын вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд хүндрэх магадлалтай байна. Эмчилгээний арга барилын хувьд өмнөх хувилбараас шинэчлэгдсэн зүйл байхгүй.

 

                                                                           Эх Сурвалж: Eagle.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.