Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1818 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 399482 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 26 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1792 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
- 1227нь Улаанбаатар хотод,
- 565 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2003 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4781 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14354 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1253
- Хүндэвтэр - 2873
- Хүнд-618
- Маш хүнд-37 хүн байна.