Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо

2022-1-12
811

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажилласан байна.

Ажлын хэсэг үүсээд байсан нөхцөл байдалтай холбогдуулан ажлын төлөвлөгөөг батлан 2021 оны тавдугаар сарын 11, 17, зургадугаар сарын 02-ны өдөр хуралдаж, гурван байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын асуудал хариуцсан албан хаагчидтай биечлэн уулзаж, холбогдох мэдээллийг сонссон байна.

Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, 8 дахь заалтад “хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэж, Монгол УИХ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасныг баримтлан Ардчилсан намын даргын бүртгэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн бүртгэл, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон асуудал гэсэн 3 асуудлын хүрээнд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох баримт, мэдээллийг цуглуулан санал дүгнэлт гаргажээ.

Ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гурван гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гурван гишүүн орж ажилласан бөгөөд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй учир тус тусын санал, дүгнэлтийг гаргасан байна.

Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал, дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр, энэ санал, дүгнэлт нь Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээр дурдсан асуудлаар гаргасан шийдвэрийг судлан үзсэн тухай бөгөөд эдгээр байгууллагын нэгэнт гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эсхүл хүчингүй болгохыг даалгах зорилготой баримт бичиг биш гэдгийг онцолсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, Төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж тус тус заасан.

Энэ асуудлаар санал, дүгнэлт гаргах нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөх нөхцөл үүсгэж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, улсын бүртгэгчийн шийдвэр нь  хуулийн дагуу, эсхүл хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэх нь шүүгчийн дотоод итгэл, үнэмшилд нөлөөлж болзошгүй юм. Иймд уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд санал, дүгнэлт гаргах боломжгүй байна хэмээн танилцуулсан.

УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэгт ажилласан гурван гишүүнээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Ганибал танилцуулсан. Тэрбээр, УБЕГ-ын улсын байцаагчийн үндэслэлгүй дүгнэлтийг хүчингүй болгох тухай санал, дүгнэлтийг гаргаж УБЕГ-ын даргад хүргүүлэх, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэрт хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаарх санал, дүгнэлтийг гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх, СЕХ-ны удирдлагуудад хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг танилцуулсан юм.

Хоёр санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.