УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тээвэр ложистикийн асуудалд мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголоос коронавирусийн халдвар ороод ирэх вий. Тэр нь Хятад даяар тарчихвий гэсэн болгоомжлол байгаа. Нэгдүгээрт нь оруулж ирэхгүйн тулд ямар шаардлага тавиад байгаа, ямар арга хэмжээ авах ёстой тэрийг нь тултал хэрэгжүүлэх хэрэгтэй. Ямар нэг тохиолдол гарвал яах вэ гэдгээ бас хоорондоо ярьж ойлголцож зохицуулах гэх мэт зохион байгуулалтын ажил гэж бодож байгаа. Ер нь 2021 оны эдийн засагт хүндрэл учруулсан зүйл юу байв гэхээр үндсэндээ хоёр л зүйл байгаа. Нэгдүгээрт тээвэр ложистикийн доголдол. Энэ дээр алдсан уу алдсан. Хоёрдугаарт хил дээрх гацаанууд. Хил хаагдана хүн зорчигч байхгүй гэсэн үед ачаа тээврийг яаж хэвийн үргэлжүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарал тавьж ажиллах ёстой. Энэ хоёр дээрээ алдчих вуу гэсэн бодол байна. 2022 онд нөхцөл байдал дахиад энэ хэвээрээ үргэлжлэх нь байна шүү. Тийм учраас ажлаа сайн зохион байгуулаарай” гэлээ.