Д.Нарангэрэл: Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна

2022-1-12
31115

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан, ахлах шинжээч Д.Нарангэрэл омикрон хувилбарын талаар дахин өөрийн байр суурийг  цахим хуудастаа илэрхийлжээ.

Тэрбээр "Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна. 1 халдвартай хүн олон хүнд нэгэн зэрэг халдвар тараадаг. Одоогийн энэ үед гэр бүл, хамт олон, найз нөхдийн чинь хэн нэг нь Ковид-19 -оор өвдсөн, Та ойрын хавьтал болсон тохиолдолд дараах шинж тэмдэг илэрвэл шууд л гадуур, дотуур явалгүй гэртээ өөрийгөө тусгаарлан өрхийн эмчээс утсаар зөвлөгөө аваарай. Үүнд: 1.Хамраас нус гоожих, нусгайрах, 2.Хамар битүүрэх, гунших, 3. Хоолой сэрвэгнэх, сөөнгөтөх, хөндүүрлэх, 4. Толгой өвдөх, эргэх, манарах, 5. Дотор муухайрах, бөөлжис цутгах, 6. Үе мөч, булчин нуруугаар өвдөх, янгинах, 7. Хуурай ханиах, амьсгал давчдах, бачуурах 8. Халуурах … гэх мэт.  Эдгээр шинж тэмдгүүд нь бие султай хүнд нилээд хүчтэй илэрдэг. Заавал хурдавчилсан тест өгөх шаардлагагүй. Омикроныг хурдавчилсан тест ялангуяа хамарт бол бүүрч мэдрэг биш байна гэдгийг гадны судлаачид тогтоосон байна. Тэхээр хуурамч сөрөг хариу аваад тайвширч бусдад халдвар тараах эрсдэл өндөр болоод байна. Харин өөрийгөө аль болох хурдан тусгаарлах, дархлаагаа дэмжих, халуун бүлээн шингэн зүйл бага багаар ойрхон уух, чихэрлэг зүйлээс татгалзах, нимбэг, ганга, цагаан гаа, адууны мах, сонгино, сармис, гоньд, хүмүүл , аарцтай шөл, битүү чанарын хоол хүнс хэрэглэх, барагшуун, хунчир, Мана 4, Норов 7, Лидер 7 зэрэг тан уух зэрэг ардын уламжлалт аргаа түлхүү хэрэглэе. Хөнгөн дасгал, хөдөлгөөн, иог хийж, аль болох доошоо харж хэвтэхээ мартуузай" гэжээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.