Өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний үнэ 25 гаруй хувиар өсжээ

2022-1-12
511

Өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний үнэ 28.1 хувиар өссөн гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас /ХХААБ/ мэдээлжээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн дундаж индекс өнгөрсөн онд 125.7 нэгж байсан бол 12 дугаар сарын эцэст 133.7 нэгж болсон нь 11 дүгээр сарынхаас 0.9 хувиар бага байгаа боловч өмнөх оны 12 дугаар сартай харьцуулахад 23.1 хувиар их байна. НҮБ-ын ХХААБ-аас "өндөр зардал, цар тахал үргэлжилж буйг, түүнчлэн цаг уурын тодорхойгүй нөхцөл байдлыг” харгалзан зах зээл энэ жил тогтворжих магадлал багатайг анхааруулж байна.

Үр тарианы үнэ жилийн хугацаанд 27.2 хувиар өсөж, 131.2 нэгжид хүрсэн нь 2012 оноос хойших хамгийн өндөр жилийн дундаж үзүүлэлт бөгөөд тэр дундаа эрдэнэ шиш, улаан буудайн өртөг 44.1 хувь, 31.3 хувиар тус тус өссөн нь зөвхөн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой төдийгүй нийлүүлэлт хязгаарлагдмал байсантай холбоотой байв. Жилийн хугацаанд үнэ нь буурсан цорын ганц үр тариа бол цагаан будаа юм. Өнгөрсөн онд цагаан будааны үнэ 4 хувиар буурсан бөгөөд үйлдвэрлэгчдийн хоорондын өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь тээврийн өндөр зардлыг нөхөж байна гэж НҮБ-ын ХХААБ-ын мэдээнд дурджээ.

Өнгөрсөн онд ургамлын тос, элсэн чихрийн үнэ хамгийн их өссөн байна.

Ургамлын тосны үнийн дундаж индекс 65.8 хувиар нэмэгдэж, 164.8 нэгж болсон нь жилийн дундаж үзүүлэлтийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин элсэн чихрийн үнэ өнгөрсөн онд 37.5 хувиар өсөж, 109.3 нэгжид хүрчээ. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр үнэ аж. Сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн индекс жилийн хугацаанд 16.9 хувиар өсөж, 119 нэгж болсон бөгөөд үнийн өсөлтөд Азийн орнуудын хэрэглээ, импорт өссөн нь нөлөөлжээ. Харин өнгөрсөн онд дэлхий даяар махны үнэ 12.7 хувиар өсөж, 107.6 нэгжид хүрчээ. Хонины мах хамгийн их өссөн бол дараа нь үхрийн мах, тахианы мах орж байна.

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.