Хил хамгаалах албаны аминаас үнэтэй нэр хүнд

2022-1-12
528

Монгол Улсын дархан байдлыг хилчид сахин хамгаалдаг. Тэгвэл хилчдийг хэн хамгаалах вэ гэдэг асуултыг эх орондоо хүүгээ даатган хүлээж буй зуу зуун эцэг, эхчүүдийн өмнөөс Хил хамгаалахын ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэнд дайж байна. Гагцхүү энэ асуулт  зөвхөн өнөөдөр биш өнгөрсөн хугацаанд ч мөнхөд хариулт нэхэж ирсэн билээ.

Цэргийн байгууллагын дүрэм журам нэрийн дор хэдэн арван хилчин хөвгүүн яргалал, дарамтан дунд өдөр хоногийг өнгөрүүлж, зарим нь харамсалтайгаар амь насаа алдсан тоо баримт олон. Ил болсон нь л энэ тохиолдлууд болохоос дарагдаад өнгөрсөн нь хэд байгааг мэдэхгүй.

Ер нь ч салбартаа гарч буй зөрчил, хууль бус үйлдлийг хамгийн сайн нууж, халхавчилж чаддаг нь зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой, цагдаагийнхан. Олон нийтэд ил болсон жишээ баримтаас ч зугтаж бултахдаа “мэргэжлийн” гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Угаас хэвлэлийнхний дунд ийм л үнэлэлт, дүгнэлттэй явж ирсэн.

Асуудлын мөрөөр асууж тодруулах гэж очсон хэвлэлийнхэн голдуу цоожтой хаалга мөргөөд буцдаг нь их.

Тэр дундаа хил хамгаалах салбар бол цэргүүдийн амь наснаас илүү албаны нэр хүндээ илүүд үздэг. Хилчид мориноос унаж чирэгдсэн, оргож хил гарах гэж яваад амиа алдах тоолонд “Албаны нууц, шалгаж байна” гэх хөнгөн тайлбар хийгээд сурчихсан. Увсын хил дээр үүрэг гүйцэтгэж явсан байлдагч ОХУ-ын хил даван зугтаж амиа алдсан хэрэг гарахад ХХЕГ “Олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан үүргийнхээ дагуу энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байв. Мөн хилийн цэргийн 3-4 алба хаагч харамсалтайгаар амь насаа алдахад “Хилийн цэргийн алба хаагчидтай холбоотой харамсалтай хэргүүд гарсан нь үнэн. Дорнод аймгийн Баян-Уул суманд байрлах хилийн цэргийн 0275 дугаар ангийн гэрээт хилчнээс бусад гурав нь албан үүргээ гүйцэтгэж яваагүй”. Тийм учраас хамаагүй гэх утга бүхий хариултыг өгч байсан удаатай. Наад захын жишээ л иймэрхүү. Тиймээс цаашид энх цагт эх орныхоо төлөө яваад эрсэдсэн амь болгоны араас хариуцлага нэхэж сурцгаая.

Хэдийгээр цэрэг армийн салбар улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, өндөр хэмжээний нууцлалын зэрэглэлд үйл ажиллагаа, тушаал заавар нь явагддаг ч монгол хүн үнэ цэнээ алдах, хуулийн хариуцлага бүдгэрэх учиргүй юм. Ер нь ч монгол хүний аминаас үнэтэй салбарын нэр хүнд гэж байх ёсгүй. Тиймээс хил хамгаалах байгууллагийн өнөөгийн удирдлагууд салбарын асуудал, алдаа бүрийг нууж, хаахаас илүү алба хаагчдынхаа хандлагыг өөрчлөх сургалт, соён гэгээрлийн ажил хийсэн эсэх, амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд хэр хэмжээний төсөв мөнгө зарцуулж нөхөн олговор, эмчилгээ, үйлчилгээний зардал шийдэж өгөв зэргийг нууцлах биш ил тод болгож, гарц шийдэл ярьж сурмаар байна. Зэвсэгт хүчин, хил хамгаалах салбарт хариуцлагын салхи, орчин үеийн залууст тохирсон шинэчлэлийн тогтолцоогүйгээр хорин нэгдүгээр зуунд хол явахгүй. Иймийн тулд ирээдүйд цэрэг болохоор, эх орныхоо хилийг манахаар дуудагдах хөвгүүдэд аюулгүй гэсэн баталгаа бий болгож, дэглэм, яргалалгүй цэргийн эрдэмд суралцах нөхцөлийг бүрдүүлж өгөөч Х.Лхагвасүрэн командлагч аа.

2021 онд л гэхэд цэргүүд дарамт шахалтаас болж өөрсдийн амиа егүүтгэх цаашлаад салаан даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг хэд хэд гарлаа. Хилийн цэрэгт алба хааж буй цэрэг юуны улмаас даргынхаа өөдөөс буу шагайсан учир шалтгаан тодорсонгүй. Мөн хилийн ангид амиа хорлосон тохиолдол шил дараалан гурван ч удаа бүртгэгдэв. Энэ бүхнээс үүдэж хилчдийг хэн хамгаалах вэ гэдэг асуултыг ХХЕГ-ын удирдлагуудад дайж, хариуцлага нэхсэн сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.

Сүүлийн жилүүдэд хилийн цэргийн ангид амь насаа алдсан хэргийн кейсүүд:

2006 он

-Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн заставт хоёр байлдагч албан үүргээ биелүүлж яваад бие эрхтэндээ гэмтэл авч, цаг тухайд нь эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс амь насаа алдсан.


2013 он

-Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь хилийн 0166 дугаар ангийн ... дугаар заставын малчин цэрэг нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө учир битүүлгээр нас барсан. Талийгаач М Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас цэргийн албанд татагдан ирсэн.


2015 он

-Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан. Тухайн үед цэргүүдийн ар гэрийнхэн “Цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг. 2013 оноос хойш хоёр жилийн хугацаанд таван цэрэг золгүй байдлаар амь эрсдсэн, мөн таван цэрэг эмчилгээнд байгаа” гэдгийг хэлж байв.


2019 он

-Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 0184 дүгээр ангид нэг цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Одоогоор тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн амиа алдсан шалтгааныг холбогдох албаныхан ихээхэн нууцалсан юм.


2019 он

-Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч морьтойгоо алга болж, ОХУ-ын нутаг дэвсгэрээс нас барсан  байдалтайгаар олдсон.


2021 он

-Хил хамгаалах ерөнхий газрын харъяа цэргийн ангийн дөрвөн алба хаагч золгүй байдлаар нас барсан. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул суманд байрлах хилийн цэргийн 0275 дугаар ангид гэрээт цэргийн алба хаагч моринд чирүүлж нас барсан байна.

-Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн цэргийн 0287 дугаар ангийн алба хаагч усанд осолдсон бол өөр ангийн хоёр алба хаагч амарч, зугаалж явахдаа золгүйгээр амиа алджээ.

-Дорнод аймагт орших хилийн цэргийн 0132 дугаар ангид ажилладаг офицер авто ослоор нас барсан хэрэг гарсан.


2021 он

-Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214-р ангид хөгжмийн дарга удирдаачаар ажилладаг 30 гаруй насны албан хаагч Б-гийн цогцсыг олжээ. Тэрбээр цэргийн ангийн буудлагын талбайн хяналтын цэгийн төмөр шатны гишгүүрээс хоолойгоо боомилсон байна.


2021 он

-Дорноговь аймгийн “Хатанбулаг сумын Хилийн цэргийн 0168-р ангин заставт малын суурийн харуулын цэрэг хашаанаас хоолойгоо боомилж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байжээ.


2021 он

-Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилж амь насаа алдсан. Талийгаач Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд “Намайг ирж аваач, дарамттай байна” гэж утсаар ярьсныг ар гэрийнхэн нь хэлж байсан юм. 

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.