Долоо хоногт 6 уут түлшний хатуу нормтой гэр хорооллынхон хямд гээд их түлэх боломжтой юу,  дарга нар аа 

2022-1-12
3118

Билгийн тооллоор бол өвлийн адаг сар дундаа орох гэж  байгаа  энэ цагаар халуун сэдэв болоод байгаа нь Улаанбаатарын утаа. Хотын агаарын бохирдлын чиглэлээр ажил үүрэг хариуцсан хурган дарга нар харахад их утаатай мэт байгаа ч агаарын чанар өмнөх жилүүдээс дордоогүй гэсэн үгээр иргэдээ илбэдэж байгаа. Угтаа бол Улаанбаатарын утаа чанар талаасаа гайгүй гэсэн агуулга яваад байгаа юм. Түүнийгээ  РМ 10, ЗМ 2.5 гэж нэрлэсэн том жижиг тоосонцрын үзүүлэлтээр нотлох гэж оролддог.

Бүр зарим нэг нь салхитай холбож ярьдаг. Өнгөрсөн хоёр жилийг бодвол энэ жил салхи бага байгаагаас  утаа ихэссэн гэж зарим нэг дарга нар ярьсан нь бий. Бодвол тэр хүн сүүлийн гурван жилийн салхитай өдрийг тоолсон юм шиг байна. Хотын дарга асан Су.Батболд Улаанбаатарын хаа сайгүй үер ус тогтож байгаа тухай шүүмжлэлийн хариуд “Бат-Үүлийн үед бороо бага орж байсан” гэдэг шиг.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: "Сайжруулсан түлшний үнэ хямд байна. Ийм учраас иргэд илүү ихээр түлж байна. Мөн зуухны чанар муудсан байна. Бас айл өрхүүдийн галлагаа буруу явж байна. Уугилт их байна. Сайжруулсан шахмал түлшний үнэ хямд байгаа учраас айл өрхүүд их түлээд байна уу гэсэн байдал ажиглагдаж байгаа" гэж ярьжээ.

Ажил хариуцсан хүн гэхэд амьдралаас арай л хол гаргалгаа хийжээ. Тэр хүн цэгүүд дээр сайжруулсан шахмал түлшийг ямар шаардлага шалгуураар хэдий хэмжээтэй борлуулж байгааг огтхон ч мэддэггүй, зүгээр тааз ширтэж байгаад санаагаараа “даргын дүр” бүтээчихжээ.

Гэр хорооллын айл өрх долоо хоногт нэг л удаа 6  уут түлш картаа уншуулж байж авна. Хэрэв өмнөх долоо хоногийнхоо түлшийг аваад 7 өдөр болоогүй бол карт уншигдахгүй. Унаа цуцаагүй айл өрх  машин  хөлслөөд  сарын хэрэглээгээ, эс бол ядахад хоёр долоо хоногийн түлшээ авъя гэвэл тийм боломж байхгүй. Нөгөө картыг нь цаанаасаа уншихгүй. Энэ тохиолдолд цэгийн борлуулагчтай танил тал байгаад ч нэмэргүй.  Тийм болохоор гэр хорооллын хөгшчүүл 7 хоногоо хүлээж байгаад л усны тэргээрээ ганц хоёр шуудайгаар нь зөөгөөд бөөвийж яваа харагддаг. Ийм л шахалт тулгалт дунд амьдарч байгаа. Хэрэв арай ухаантай, хүнээ боддог төртэйсэн бол сарын хэрэглээгээ нэг мөсөн  аваад картаа борлуулагч дээрээ үлдээгээд 7 хоног тутамд нь уншуулаад тооцоод байх  бүрэн боломжтой.

Энэ картыг өнгөрсөн намаржин “Тавантолгой түлш” компанийн  ажилтнууд дүүрэг хорооныхонтой хамт газар дээр нь үзэж, гэр орноор нь орж хорооны бүртгэлтэй тулгаж  баталгаажуулж өгсөн болхоор хоёр карттай айл гэсэн ойлголт бас байхгүй.

Харин хэрэв долоо хоногт 6 шуудай нүүрс хүрэлцэхгүй бол үндсэн үнэ буюу шуудайг нь 3750 төгрөгөөр нэмж авч болно. 

Тэгэхээр тэр Ихбаяр даргын хэлээд байгаа шиг сайжруулсан түлшний үнэ хямд учраас иргэд илүү ихээр түлж байгаа юм үзээд өгье ч гэмээнэ байхгүй.

Тэгээд ч энэ намар өвлийн турш харьцангуй дулаан байсан болохоор түлшинд хэмнэлттэй байна гэдгийг гэр хорооллынхон хэлж байгаа юм. Үүнээс хийх  гаргалгаа гэвэл яг амьдрал дээр хэрэглээ өссөн үү гэвэл бараг үгүй.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан “түүхий нүүрс 8000 төгрөгөөр нэг шуудай нүүрс авах уу шахмал түлш авах уу гэвэл хэрэглэгчид 1875 төгрөгөөр шахмал түлш авч байна” гэж Байнгын хорооны хурал дээр ярьж байна билээ. Амьдрал дээр хэн хүссэн нь хямдханаар нь шахмал түлш авъя гээд давхиж очоод ачих ямар ч боломжгүй шүү дээ.

Сайдын хэлсэнчлэн хэрэглээ хоёр дахин өссөн гээд байгаа нь бас учир шалтгаантай. Анхны жил сайжруулсан түлшийг зөвхөн Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд хэрэглэж байсан  бол Өлзийт хороолол, Морингийн даваа, Эмээлт,  Хүй долоон худаг гэхчлэн алслагдсан хорооллуудыг  сайжруулсан түлшний бүсэд нэмж байгаа болохоор хэрэглээний хүрээ өссөн байх.

Хэрэв үнэхээр их мэдэгч нар маань үнэ хямдарснаар утаа ихэссэн гэдгээ  баталгаа нотолгоотой тогтоочихсон юм бол Улаанбаатарыг утаагүй болгох бэлэн шийдлээ олчихсон юм биш үү.  Бүр тэгэхдээ тэр хэдэн зуун тэрбум төгрөгийн зардалгүйгээр.

Б.Тулга

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.