
Дорнод аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Дорнод аймагт олон нийтийг хамарсан спорт, урлагийн наадам, хурал цуглаан, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 15 хоногийн хугацаанд хязргаарлаж байгаагаа мэдэгджээ. Мөн худалдаа үйлчилгээний байгууллага, дэлгүүр, бар, ресторан гэх мэт ААН-үүдийн ажиллах цагийг 15 хоног 22:00 цаг хүртэл болгож хязгаарлах шийдвэрийг гаргалаа.