Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар 24-ний өдөр таалал төгсөж, Монголчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.
Төр, түмний хайртай хүү Өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбат агсныг өнгөрсөн оны12 сарын 31-ний өглөө буюу өнөөдөр Спортын төв ордноос сүүлчийн замд үдэн гаргасан билээ.
Монгол Улсын Өсөх идэр начин Э.Энхбат төрийн их баяр наадамд дөрвөн удаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин байв.
Өсөх идэр начины охин Э.Хулан аавтайгаа даруулсан зургаараа профайлаа сольсон байна. Талийгаачын гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаст энэ талаар мэдээлэл орууллаа. Тэрбээр:
"Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс. Шүүх эмнэлэгийн хариу энэ 7 хоногт гарна….. Үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэсээр хүлээсээр…" гэжээ.