Өнгөрсөн амралтын өдөр Финландын Лапландын тэнгэр маргад эрдэнийн өнгөөр гэрэлтэв. Лапландын нийслэл нь Хойд туйлын тойргоос ердөө 8 км зайд оршдог тул байгалийн энэхүү үзэсгэлэнг хамгийн ойроос ажиглах боломжтой юм.
Өвлийн улиралд туйлын шөнө энд ноёрхдог. Мөн энэ газрыг туйлын туяаг ажиглахад хамгийн тохиромжтой тохиромжтой гэж үздэг. Туйлын туяа энэ сарын 8-нд хэдэн цаг үргэлжилсэн бөгөөд сүүлийн жилүүдэд ажиглагдсан хамгийн өргөн хүрээтэй харагдсан байгалийн гайхамшиг энэ байв.