Мягмар гарагт буюу өнөөдөр Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг тус улсын парламентад өргөн барилаа.
Мягмар гарагийн өглөө болсон парламентын хуралдааны үеэр Токаев нэгдүгээр сарын 5-наас хойш Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Алихан Смаиловыг шинэ Ерөнхий сайдаар томилох тухай зарлигт гарын үсэг зурав.
Тухайн өдөр тус улсад шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдэлтэй олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлж засгийн газрыг бүрэн өөрчлөхийг шаардсаны дараа Ерөнхийлөгч Аскар Мамины тэргүүлсэн өмнөх засгийн газрыг огцруулсан юм.