А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана

2022-1-11
158907

ХНХ-ын сайд А.Ариунзаяа хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгодог арга зам болон дүнг өөрчлөх болсон юм. Цар тахлын улмаас хүүхэд бүрд ард 100 мянган төгрөг олгож байв. Харин ирэх долдугаар сараас эхлэн 100 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр олгож, үлдсэн хувийг хүүхдийн хуримтлалын данс руу шилжүүлнэ.         

Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж тул Засгийн газраас хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилсэн. Ингэхдээ эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм.

Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг бэлнээр хүлээж авах,  эсвэл 100 мянган төгрөгөө Төрийн санд хадгалах гэсэн сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлагдана.

Өнөөгийн цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлдсэн. Үүнд:

1. www.ehalamj.mn цахим хуудсаар дамжуулан 

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ. 

Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлээгүй Хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдах болно. Хүлээн авах сонголт хийснээр Хүүхдийн мөнгө одоо холбосон байгаа дансруу хийгдэнэ. Өөрийн хугацаатай хадгаламжруу холбуулах бол адил “хүлээн авах” хүсэлт илэрхийлнэ. “Хуримтлуулах” санал нь тухайн хүүхдийн Төрийн сан дээрх нэрийн дансанд хуримтлагдах юм. Маргааш Засгийн газрын хуралдаанаар энэхүү журам нь эцэслэн батлагдах учир илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой байгаа"  хэмээн мэдээлэв.

 Х.Соёл






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.