АТГ хөрөнгө орлого нь тэрбумаас дээш хэмжээгээр өссөн болон давтамжтайгаар өсөж буй 24 албан тушаалтны хөрөнгийн байдалд харьцуулсан дүн шинжилгээ хийж, татварын орлоготой нь нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.
Тус хяналт шалгалтаар 5 мэдүүлэг гаргагчийн хувь эзэмшдэг компанийн орлого нь татвараас зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдсон тул гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр 22 мэдээллийг нарийвчлан шалгаж буй аж.