Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асуулаа.
Тэрбээр "Арилжааны банкнууд нийт гаргасан эх үүсвэрийн хэдэн хувийг нь дахин санхүүжилтэд зориулсан байдаг вэ? зээлийн хүртээмж муу гэсэн хардлага байгаад байна. Өөрөөр хэлбэл банкууд олон жил харилцсан сайн харилцагчдаа дэмжээд шинээр зээл авья гэсэн харилцагчдаа төдийлөн дэмжихгүй, зээлийг нь гаргахгүй байна гэсэн хандлага байна. Арилжааны банкнуудтай өрсөлдөх зээлийн эх үүсвэр гаргаж ирье бонд, банк бус байгууллага бусад тоглогчдыг дэмжье гэдэг санаа агуулгыг энэ тогтоолд оруулсан. Тэгэхээр энэ тал дээр тодорхой ахиц гарсан үгүйг хэлж өгнө үү." гэв
Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа "Ипотекийн зээл, эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх зээл гээд засгийн газрын хөтөлбөрийн зээлийг оруулах юм бол 13.8 хувьтай байна. Тэгэхээр ипотекийн зээл орохгүйгүйгээр 14.5 хувьтай байгаа. Бусад зээлийн тухайд тодруулан хэлэхэд 2020 оны 8 дугаар сард стратеги баталж байхад жишээлбэл цалин барьцаалсан зээлийн дундаж хүү 17.65 байсан бол өнөөдрийн байдлаар 14.53 хувь байна. Тэгэхээр бараг 3 нэгжээр буурчихсан байгаа. Автомшины лизингийн зээл 19.45 байсан бол 16.50 хувь байна. тэгэхээр дундаж хувь нь буурч байгаа.
Өнөөдрийн хувьд Монгол банк банкуудтай хийсэн свопийн нийт дүн 1.6 тэрбум доллар болсон байна. 2021 онд 160 сая долларын своп шинээр хийгдсэн. Банкууд гадна дотноос хөнгөлөлтийн эх үүсвэрийг авчирдаг. Ханшийн эрсдэлээ хамгаалах үүднээс Монгол банктай своп хийж явдаг.
Сүүлийн үед шинээр хийж байгаа своп илүү ногоон болж эхэлж байгаа. Ялангуяа своп дээр ногоон зээлтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэр илүү түргэн шуурхай байх үүднээс Монгол банк хөнгөлөлттэй нөхцөл оруулж ирж байгаа" гэсэн юм.
Х.Соёл