Казахстаны асуудал ба Монголын ЭРХ АШИГ үргэлж тэргүүнд байх ёстой. \ миний харах өнцөг \

2022-1-11
1139
Казахстанд болсон асуудал Монголын улс төрч нарыг хэн нь хэн бэ гэдэг үнэн нүүр царайг ихээхэн илчилж байгаа бололтой, зарим нэг ухаантай нэг нь ядаж чимээгүй байгаа бол зарим нэг улс төрийн хамааралтай хүмүүс Монголын эрх ашиг биш харин яаж ОНОО авах вэ гэдэг талаас л янз бүрийн байдлаар цэцэрхэж бичиж байгаа. Гэхдээ тэд Казахстан улсаа мэдэхгүй байна, хамгийн гол нь уг асуудалд Монгол хүний өнцгөөс биш харин Украйн эсвэл АНУ-н иргэн гэж андуурахаар ярьж байна. Гэтэл бид зөвхөн Монголын эрх ашигт ямар тохиолдолд ашигтай байх вэ гэдгийг хамгийн түрүүн харах ёстой гэсэн АЛТАН ДҮРЭМ ТҮҮХ бидэнд үлдээсэн гэдгийг мартаад байгаад асуудал байна . Үүний тулд бид эхлээд Казахстанд юу болсоныг нэг өнгийж харах ёстой.
 
Уг нь саяхан л Назарбаевыг манай монголчууд бүгд магтаж мундаг удирдагч Казахстаныг яаж хөгжиж байгааг хар гэж байснаа одоо бол Гитлер Сталинтай зүйрлэн бултаараа л харааж байна. Үнэндээ бол Назарбаевт энэ хоёр хоёулаа хамаатай ба эхний ээлжинд ЗХУ задарсаны дараа хүн амынхаа дөнгөж 40% шахам эзэлдэг байсан казах хүн амаа одоо 70% болтол үндэстэнийхээ бүрэлдэхүүнийг өөрчилж, үндэсний үзлээ сэргээж, эдийн засгаа тэлж маш хүчирхэг улс болгож чадсан, бас баялгийн хуваарилалт болон шударга ёсны асуудал дээр асар том алдаа хийж Назарбаевынхан гэсэн бүлэглэл бий болж баян ядуугийн ялгаа эрс их болсон нь бас л үнэн. Хамгийн харамсалтай нь Назарбаев Туран үзэл гэгчтэй холбогдож эхэлсэн ба түүнийг залгасан Токаев энэ үндэсхэрхэг үзлийг бүүр гаргуунд хаяж хяналтаа сулруулсан шинж ч бас харагдсан.
 
Ингээд 30 жил өнгөрсөний дараа казахстаны зарим хэсэгт хэт ислам үзэлтэн нар ихээр буй болсон ба энд ислам шашинт арабын булангийн орнуудад сурах шашны оюутан нар, Турк улсад очих сурч ажиллах залуус ихээхэн үүрэг гүйцэтгэж Туран үзэл-г улам дэлгэрүүлж тэр бүү хэл Исламын улс нэртэй албан хядагч улсад казах залуусаас хүртэл орсон мэдээ байдаг. Ингээд төрийн оролцоо зохион байгуулалт илт дутагдсаны улмаас маш олон шашны сүм хийд гадны хөрөнгөөр босч тэнд хэт ислам үзэл аажмаар бүрэлдсэн байхыг ч үгүйсгэх аргагүй , өөрөөр манай неолиберал нарын төрийн оролцоо ямар ч хэрэггүй гэдэг нь алдаа гэдгийг энд бас батлагдаж байгаа мэт. Мөн Казахстаны эдийн засагт барууны хөрөнгө оруулалт их нэмэгдсэн нь гадаадын олон улсын эрх ашиг орж ирэх болсон нь хэр их нөлөөлсөнийг яг тодорхой хэлж мэдэхгүй байна . Ямар ч байсан одоогоор Голланд-н 33 тэрбум\ ард нь Англи улс байдаг ба давхар татварын хуулиас бултуулж Голландын нэр дээр хөрөнгө байдаг гэх\, АНУ-н 19 тэрбум, Швейцарийн 12 тэрбум , Хятадын 6 тэрбум , Францын 4 тэрбум хөрөнгө Казахстанд оруулжээ . Харин “ Ард түмний” гэх бослого хөдөлгөөн эхлэхээс өмнө Казахстан улс зах зээлийн зарчмаар шингэрүүлсэн ГАЗ-н үнийг нэмэхээр болж үүнийгээ өмнө нь мэдэгдсэн байж, өөрөөр хэлбэл социалист маягаар байсан эдийн засгаа либераль байдлаар өөрчилсөн хэлбэр , гэвч үүнийг “ Бослого“ гаргагч нар ашиглахаар шийдэж бэлдсэн гэж харагдаж байна . Өөрөөр хэлбэл үүнийг маш хүчтэй сэвж дотоод ардчилал байхгүй , нийгмийн тэгш бус байдал дээр нь дөрөөлж , эдийн засгийн хүндрэлийг эсэргүүцсэн олон нийтийг турхиран гаргаж эрх чөлөөний тэмцэл болгохоор төлөвлөгөө гаргаж үнэхээр анхандаа ОРГАНИК хувьсгалын шаардлага тавиулсан зураг харагдсан. Нэгэнт асуудлын суурь нэгэнт байсан тул Казахстаны удирдлага сандарч бушуухан засгийн газар нь огцорч, юмны үнийг нэмэхгүй байхаар болж жагсагчидын бараг бүх шаардлагыг хүлээн авсан. Нэгэнт жагсагчдын шаардлага биелсэн учир жагсаал цуглаан ингээд зорилгодоо хүрчихсэн мэт байсан ч энэ үеэс олон нийтийн “ Шаардлага” өөр чиглэлд чиглэж харин илүү хэт ислам үзэлт нарын хууль бус шаардлага гарч ирсэн.
 
Энэ шаардлагад Орос хэл, кирилл бичгийг хориглох бүүр ОХУ-н Крымийн зөвшөөрөхгүй байх, ТУХН , ЕАЗХ-ноос гар, тэгээд эсэргүүцэгч нараас засгийн газарт оруул гэж шаардах болсон байна. Засгийн газар яг хэнтэй хэлэлцээ хийх нь тодорхой биш байсан ч сүүлдээ баруунд гарсан нөхдөөс энэ санаа бүүр тодруулбал “Хэлний эргүүл” гэдэг орос хэлээр яригчдыг зоддог гэх бүлэглэлийн тэргүүн одоо Украйнд гарсан гэх мэт хүмүүс оролцоод эхэллээ. Мэдээж үймээн гаргагч нар бол ихээхэн зохион байгуулалт бүхий бүлэглэл ба зэвсгийн агуулах, нисэх буудал зэрэгт халдаж байгаагаар харагдаж байгаа , мөн их хэмжээний байлдааны зэвсэгээр хаанаас ч юм зэвсэглэсэн, бэлтгэгдсэн алан хядагч нар шиг бүрэн бэлтгэгдсэн бүлэглэлүүд байгаа нь тодорхой болж байх шиг байна. Гэхдээ тэдгээр үймээн дэгдээгч нар өөрсдийн хөдөлгөх гол масс-г “Мамбет” гэх хөдөө орон нутгаас ирсэн илүү боловсрол багатай ядуу хэсгийг хийрхүүлэх байдлаар ашигласан ба Алма-Ата хотод дээрэм тонуулыг эдгээр нөхдөөр голлон хийлгэсэн юм зураглал байгаа юм . Анх Органик хувьсгал байдлаар эхэлсэн нь сүүлдээ ингэж засгийн эрхэнд гарах гэсэн бослого болж хувирсан. Хэрвээ энэ БОСЛОГО ҮЙМЭЭН амжилтанд хүрч босогчидын толгойлогч гэх баруунд гарсан хүмүүс казахстанд буцан ирсэн тохиолдолд Казахстан улс исламын шариатын хуульт Исламын улс болох л ирээдүй байсан болвуу . Ийм тохиолдолд хойд хэсгийн орос хэлт ард түмнүүд нь зэвсэг барин иргэний дайнд хүрэх нь тодорхой , өөрөөр хэлбэл хойд нутагт орос , украйн , герман зэрэг үндэстэн нараас гадна орос хэлээр ярьдаг бүүр казах хэлээ мэддэггүй казах хүн ам энэ хэт ислам үзэлтэн нарыг зөвшөөрөхгүй нь нэн тодорхой юм л даа.
 
Иргэний дайн болж өргөжсөн тохиолдолд нэгдсэн Казахстан гэсэн улс оршин тогтнох аргагүй болох ба Оросын цэрэг энэ удаа яг Украйны Крымд орос хэлт хүн амаа хамгаалах гэдгээр ордог шиг хойд казахстанд орох нь дамжиггүй, учир нь Оросын Урал, Поволж орчмын аж үйлдвэрийн районд яг тулсан шинэ Исламын дэглэмт Оросын эсрэг Казахстан улс байгуулагдахыг огт хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Мөн зүүн хилд байгаа Хятад улс ийм дэглэмт улсын эсрэг байх ба учир нь Шинжаанд 1,7 сая казах хүн амд энэ хэт ислам үзэл нөлөөлөх бий гэж бодох нь зүй ёсных. Тэгэхээр энэ бослого-н гол гадаад нөлөө бол турк болон арабын булангийн орнууд байх магадлал их байна, мөн барууныхан украйнаар дамжуулан бас дэмжиж байгаа байдлаар уншигдаж байна. Тэгэхээр Казахстан улс ямар нөхцөлд оршин тогтнох вэ гэхээр уг хүчирхийлэлийн бослогыг дарж байж дэг журам тогтоож байж улсаа авч үлдэх боломж харагдаж байгаа ба энэ нь угтаа бол Монгол улсад илүү ашигтай . Ингээд Казахстаны төр засаг цэрэг армиа хөдөлгөсөн ба хүн амын амь нас, эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдал аюулд орж хууль ёсны тогтолцоо оршин тогтнох боломжгүй хууль сахиулах байгуулага эмх замбараагүй байдлыг хяналтаас алдсан тул гэж тайлбар хийсэн. Ингээд Казахстан дахь Байконуурын сансрын станцаас гадна Оросын нууц технологи, тоног төхөөрөмжид цэргийн хэд хэдэн байгууламжууд энэ улсад байрладаг бол Кустанай дахь тээврийн онгоцны нисэх талбай, Приозерск дахь радио инженерийн анги Новая Казанка дахь Стратегийн пуужингийн хүчийг хэмжих станц зэрэг олон тооны обьектуудаа хамгаалахаар Оросын цэрэг оржээ. Энэ үед Казахстаны цэрэг арми бослого дарах ажиллагаанд татагдсан тул өнөөгийн нөхцөлд Оросын цэргийн байгууламжуудын хамгаалалт суларч хэт ислам үзэлт босогчдын талаас эдгээр обьектонд аюул нүүрлэсэн гэж үзсэн бололтой .
 
Гэхдээ Оросууд цэргээ Аюулгүй байдлыг хангах 6 улсын гэрээний дагуу цэргээ оруулж үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ өөрсдийн обьектуудаа ч хамгаалалтанд авсан . ГЭТЭЛ МАНАЙ УЛСЫН УЛС ТӨРИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН НӨХДҮҮД ҮҮНИЙГ ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЭЛ ГЭЖ ТУРХИРЧ БАЙГАА НЬ ҮНЭНДЭЭ УКРАЙН ЭСВЭЛ АМЕРИК ХҮН ШИГ АЯГЛАЖ БАЙНА . Гэтэл улс төрийн намуудын нэр нөлөө бүхий ЛИДЕР-үүд үнэхээр аймшигтай байдлаар мэдээллийг сэвж байна . Өөрөөр хэлбэл Казахстаны албан ёсны төр засгийн мэдээлэл, хөрш ОХУ-н засгийн газрын үйл ажиллагааг шууд үгүйсгэж Монголын төр засаг дарангуйлагч төр учир дарангуйлалыг дэмжиж байна гэх зэргээр залуу үеийн тархийг худлаа мэдээллээр угааж байгаа нь үнэхээр харамсалтай байна . Уг нь бол бид өөрсдийн Хүрэлсүх , Оюунэрдэнэ нараа яаж ч шүүмжилж янз бүрээр хэлж болох ч харин олон улсын харилцаа геополитик ялангуяа Казахстаны төр засгийн байр суурь , хоёр хөрш ОХУ , БНХАУ-н байр суурийг огт харгалзан үзэхгүй , УКРАЙН -ны төр засгийн төлөөлөгч аятай ТВИТЕР дээр голдуу олныг хийрхүүлж байгаа нь үнэндээ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ биш албан тушаал эрх мэдэлд хүрэх гэсэн эрх ашиг л харагдаж байна .
 
Үүний нэг л жишээ бол Парламент ТВ-гийн Т.Болд Казахстанд болсон асуудлыг “өнгөт хувьсгал” гэж Украйны Киевээс дэмжиж буй улс төрийн нэгэн намын дарга Дмитрий Александрович Корчинский гэгчтэй 2019 онд зорин очиж ярилцлага авахад Монгол улс ОХУ-с Буриад, Тува-гаа буцааж аваарай, манай Украйн таны Монголын холбоотон гэж байсан. Болд үүнийгээ Оросын геополитик Монголд хэрхэн нөлөөлж байгааг үзүүлэх буюу Украин Монголын хувь заяа адилхан гэж харуулах гэсэн нь ямар том андуурал вэ . Өнөөдөр Монголд бичсэн юмыг нь англи хэл рүү орчуулбал үүнийг монгол хүн биш харин украйн хүн бичжээ гэхээр юм Твитер-ээр дүүрсэн байгаа нь манай улс төрчдөөс монголын эрх ашиг биш украйны эрх ашиг үнэртэж байгаа нь буруу харагдаж байна . Монгол бол ердөө 2 улстай хил залгадаг бол Украйн улс 7 улстай хиллэдэг , хар тэнгисээр далайн гарцтай , хүн ам эдийн засаг манайхаас маш том , хамгийн гол нь эдийн засаг улс төрийн гадаад улсуудын бодит сонирхол байдаг улс юм, харин үнэндээ Монголд бол барууны бодит сонирхол хэзээ ч байгаагүй цаашид ч байхгүй байх нь тодорхой байгаа үнэнийг бас харах хэрэгтэй. ТҮҮХ-ээс харвал олон улсын харилцаанд нэгд: - Геополитикийн эрх ашиг хоёрт : эдийн засгийн монополь байдлыг олж авах эсвэл түүнийгээ хамгаалах байдаг болохоос бусад асуудал бүүр 30-д байдаг юм билээ , эцэст нь хэлэхэд ямар ч улс ЭРХ АШГАА л тэргүүнд тавих ёстой , тавьсаар ирсэн тэр бичигдээгүй хуулийг санах ёстой .
 
МОНГОЛД ХЭРЭВ АСУУДАЛ БАЙГАА БОЛ ХЭЗЭЭ Ч ХҮЧИРХИЙЛЭЛЭЭР ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ , ТЭГЖ ОРОЛДВОЛ ГАДНЫ БОДЛОГО ЖИНХЭНЭ БОДИТООР ОРЖ ИРЖ МОНГОЛ УЛСЫГ БАЙХ ЭСЭХЭД АЮУЛ УЧРУУЛНА ГЭДГИЙГ Л СУРГАМЖ БАЙДЛААР АВАХ ЁСТОЙ.
 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.