Омикрон цар тахлын сүүлийн давлагаа юу?

2022-1-11
707

ӨАБНУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн коронавирусийн сүүлийн хувилбар болох “омикрон” дэлхийн 100 гаруй оронд тархаад байна. Харин манай улсад нэгдүгээр сарын 9-нд таван тохиолдол бүртгэгдсэнээр дөрөв дэх давалгаа эхэлж байгааг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлсэн. Тэгвэл омикрон хувилбарын өвчлөл, халдварлах чадвар, хор хөнөөл, вакцины эсрэг үйлчлэлийн талаар эрдэмтэд судалгааны үр дүнгээ танилцуулж эхлэв. Тухайлбал, зарим орны судлаачид омикроныг цар тахлын төгсгөл байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. ӨАБНУ-д бүртгэгдсэн омикроны анхны халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр ч өвчлөл хөнгөн байгаа нь цар тахлын цочмог халдварын үе дуусч байгааг илтгэж байж магадгүй гэжээ. Тодруулбал, судлаачдын үзэж буйгаар омикрон нь COVID-19-ын халдвар нь ханиад шиг эндемик өвчин болох үе шатыг эхлүүлж байгаагийн дохио байх магадлалтайг дурдсан байна.

Омикрон хувилбарыг цар тахлын төгсгөл байж магадгүй гэсэн таамаглалын үндэслэл нь нас баралт, хүндрэл бага байгаатай холбоотой. Тухайлбал, Японы судлаачид омикрон нь дельтатай харьцуулахад хоёр дахин хурдацтай тархаж байгааг онцолжээ. Энэ талаар Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн Халдварт өвчний тандалтын төвийн дарга Сүзүки Мотой “Омикрон нь дельта хувилбартай харьцуулахад ноцтой хүндрэл үүсгэх эрсдэл багатай боловч халдварын хурдацтай өсөлт нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай. Энэ хувилбар тархахаас сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах ёстой” гэжээ. Мөн Их Британи улсад хийсэн судалгаагаар омикрон хувалбарын давлагааны үед хүндрэл, нас баралт бага байхыг тогтоож хөл хорио, бусад урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна.

Харин ДЭМБ-аас үхлийн аюултай омикроныг хөнгөн гэж үзэхгүй, анхаарлаа сулруулахгүй байхыг сануулж дархлаажуулалтаа эрчимжүүлэхийг уриалж байгаа юм. Тухайлбал, сүүлийн долоо хоногт дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 71, Америкт 100 хувиар өссөн байна. Манай улсад ч мөн халдварын тохиолдол сүүлийн хоногуудад эрс нэмэгдсэн. Тодруулбал, энэ сарын эхний долоо хоног болон өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын. сүүлийн долоо хоногт батлагдсан тохиолдлын тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Мөн дэлхий даяар хүнд хэлбэрийн тохиолдлын 90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа аж. Энэ талаар ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейесус “Омикрон нь дельтатай харьцуулахад, ялангуяа вакцин хийлгэсэн хүмүүст бага зэрэг хүндэрдэг ч энэ нь хөнгөн гэж ангилагдах ёстой гэсэн үг биш юм. Өмнөх хувилбаруудын нэгэн адил омикроны хувилбараар өвчилсөн иргэд эмнэлэгт хэвтэж, нас барж байна. Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр бөгөөд коронавирусын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байсан ч халдвар авна. Гэхдээ коронавирусын эсрэг вакцин нь хүндрэлээс сэргийлэх тул чухал ач холбогдолтой хэвээр байгаа” гэдгийг онцолсон байна. Тэгэхээр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу манай улс коронавирусийн дөрөв дэх давлагаанд бэлдэх шаардлагатай болоод байгаа юм. Учир нь манай улсад энэ сарын дунд үеэс омикрон давлагааны оргил үе эрчимжиж өдөрт 15-20 мянган тохиолдол илрэх урьдчилсан тооцоолол гарсныг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдэгдсэн. Тиймээс ЭМЯ-наас иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэмэлт тундаа идэхтэй хамрагдахыг уриаллаа.

 

Б.БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.