ҮХЦ энэ долоо хоногт давхар дээлийг хэлэлцэж, Засгийн “зангилаа”-г тайлах уу

2022-1-11
1250

Засгийн газрын гишүүдийг давхар дээлтнүүдээр солих эрх баригчдын операци наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихаад   МАН-ын бүлгийн санаархагчид  хийгээд горилогч гишүүдийг  уур бухимдлыг барж байна. Энэ янзаар удвал УИХ-ын  тэвчээр барагдаж хаврын хавсарга дундуур Засгийн газраа огцруулж,  “шараа тайлж” магадгүй.

Гэвч МАН  ашиг сонирхолынхоо төлөө хуулийг гууль болгож, зарлигийг цаас болгож чадах арга чаргатай. Энэ ид шидээрээ давхар дээлээ өмсөж л таарах биз. 

Ийм ажиллагаагаа сөрөг хүчний хоёр гишүүнээр давхар дээлтэй гишүүдийн тоог хязгаарласан Үндсэн хуулийн заалт нь хүний эрхийг зөрчиж байна гэсэн агуулгаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргуулаад хүлээж буй.  ҮХЦ-ээс  уг асуудлаар маргаан үүсгэж өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболдын хүсэлтээр хойшлуулаад байгаа. Энхболдын хүсэлтээр ч юу байхав. Үүнийг Ерөнхийлөгчийн захиалгаар  хойшлуулсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэн тодотгож байгаа.

Харин горилогч хүлээгчдийн хувьд таатай байж мэдэх нэгэн мэдээлэл гэвэл ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан энэ долоо хоногийн сүүлчээр буюу энэ сарын 14-нд хуралдаж давхар дээлийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээллийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өчигдөр дуулгав. Гэхдээ энэ мэдээлэл бүрэн дүүрэн баталгаатай эсэх нь эргэлзээтэй.  Тэрбээр энэ хуралдаанаас гарах шийдвэрийг “дэлхийн шившиг” гэж тодотгожээ.

“Дэлхийн шившиг” гэж  дэврүүлж хардаггүй юмаа гэхэд хоёр гуравхан жилийн өмнө нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулиа хэн нэгний гомдол саналаар өөрчлөөд байх нь сайн зүйл биш л дээ.  

Ер нь яаж ч бодсон, аль ч талаас нь харсан УИХ-ын гишүүн биш бол сайдад жулдаж байна гэж харах нь маш том тэнэглэл, улс төрийн ялгаварлан гадуурхлалт гэж л харагдана. Засгийн газраа тогтвортой байлгах, нэг  хэсэг хүмүүсийнхээ амбиц хүслийг хангах гэхчлэн улс төрийн зорилгоор  ийм юм хийх нь муу жишиг л болж үлдэх байх.

Монголд одоогоор болж бүтэж байгаа юм бага л байх шиг харагдаж байна. Гэхдээ боломжийн төлөвлөгөө, том амбиц бий.

Гэвч холынх. Харин ойрын шийдэл, одоогийн асуудлаа эхлээд шийдчих хэрэгтэй байна. Цахим үндэстнээсээ өмнө агаарын бохирдолгүй үндэстэн болох болох, ядуурлаа ядахад тал хувиар бууруулах гэхчлэн өнөөдөр барьж авах ажлуудаа алгасч давхиад баймааргүй байна

Г.Хан

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.