Путин Казахстаны хэрэг явдлыг сайтар бэлтгэгдсэн дайралт гэж мэдэгдэв

2022-1-11
1376

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Казахстанд гарсан эмх замбараагүй байдлыг Бүгд Найрамдах Улс руу хийсэн дайралт гэж нэрлээд, ийм түрэмгийллийн эсрэг цаг алдалгүй хариу арга хэмжээ авах ёстойг онцолжээ. Төрийн тэргүүн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) ээлжит бус хуралдааны үеэр энэ тухай мэдэгдэв.

Майданд ашиглаж байсан эмх замбараагүй байдлыг мэдээллийн хүчээр дэмжиж дэвэргэх  технологийг   Казахстанд мөн ашигласан   гэж Путин тэмдэглэв. Тэрбээр  сайн зохион байгуулалттай, сайн хяналттай зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдлийг онцлон  дурдахдаа  тэдний зарим нь хилийн чанад дахь террорист байгууллагуудын хуаранд сургалтанд хамрагдаж бэлтгэгдсэн байсан гэв.

ХАБГБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД КАЗАХСТАНД ШААРДЛАГАТАЙ ХУГАЦААНД ҮЛДЭНЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч ХАБГБ-ын энхийг сахиулах хүчнийхэн Бүгд Найрамдах Улсад тайван байдлыг сэргээхийн тулд Казахстанд үлдэх болно гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ энхийг сахиулах хүчнийхний байх хугацаа хязгаарлагдмал тул  шаардлагатай гэж үзвэл Казахстанаас гарах үүрэг хүлээнэ гэдгийг Путин сануулав.

1992 оны Хамтын аюулгүй байдлын гэрээний дөрөвдүгээр зүйлд заасны дагуу ХАБГБ-ын гишүүн орнуудын цэргийн хүчийг Казахстанд нэвтрүүлсэн нь тус улсын удирдлагын албан ёсны хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулагдсан  гэж төрийн тэргүүн тэмдэглэв.

НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДЭВЭРГЭХИЙГ ОХУ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Казахстанд илгээсэн ХАБГБ-ын хүчин шуурхай бөгөөд эв найртай ажилласан нь тус Бүгд найрамдах улсын нөхцөл байдлыг доройтуулахаас урьдчилан сэргийлсэн  гэж Путин хэлэв.

Түүний хэлснээр Казахстан дахь ХАБГБ-ын энхийг сахиулах багийн командлагч генерал Сердюков өөрийн ажлаа сайн мэддэг нэгэн гэв. Казакстанд  Оросын Агаарын цэргийн хүчний хамгийн сайн  бэлтгэгдсэн ангиудын  энхийг сахиулагчид байрлаж байгааг мөн мэдэгдэв

Бид дотооддоо нөхцөл байдлыг дэврээхгүй, өнгөт хувьсгал гэгчийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгийг ХАБГБ-аас авч буй арга хэмжээнүүд тодорхой харууллаа гэв


Ийм нөхцөл байдал хэнийг ч гайхшруулахгүйн тулд ХАБГБ-ын орнууд аливаа өдөөн хатгалгад бэлэн байх ёстой гэж Путин сануулжээ.

ТОКАЕВЫГ  ЗОРИГТОЙ БАЙСАН ГЭЖ ПУТИН ҮНЭЛЭВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Казахстаны удирдагч Касым-Жомарт Токаев тус бүгд найрамдах улсад болсон үймээний үеэр террористуудыг няцаахын тулд нийгэм, аюулгүй байдлын хүчин, хүн амыг нэгтгэж эр зориг үзүүлсэн байна. Токаев хариуцлагыг өөртөө хүлээж, мөн холбогдох арга хэмжээг удирдан хэрэгжүүлж  байсныг Владимир Путин тэмдэглэв.

Сануулахад: 1-р сарын 6-нд ХАБГБ-ын энхийг сахиулах хүчин Казакстанд ирж эхэлсэн бөгөөд энэ ажиллагаанд  Орос, Беларусь, Армений ангиуд оролцож байна.

Эх сурвалж: Лента.ру






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.