FactCheck: КОВИД-19 дотоодод 2020.11.10-наас өмнө тарсан байжээ

2022-1-10
1473

Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч амьсгалын цочмог халтай хам шинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) халдварын эсрэг Монгол Улс яаралтай хариу арга хэмжээ авснаар 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл дотоодод халдвар бүртгэгдээгүй.

Тэгвэл монгол эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд КОВИД-19-ийн халдвар дотоодод 2021 арван нэгдүгээр сарын 10-наас өмнө тархсан байсныг тогтоосныг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэжээ.

АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль, Анагаах ухааны сургууль, Монгол-Японы эмнэлэг зэрэг нэгжийн эрдэмтэд, ДЭМБ-ын хамтарсан үндэсний хэмжээний SARS-CoV-2-ийн ийлдэс судлалын судалгааны үр дүнг өнгөрсөн сард олон улсын “Лансет” мэргэжлийн сэтгүүлд хэвлэсэн байна.

Дотоодын халдвар 2020 оны 11 сараас өмнө бүртгэгдэж, халдварын давлагаанд олон хүн өртөж,  дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэл байсан.

Судалгаанд 2020 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл өрхийн болон аймаг сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 5000 иргэнийг насны ангиллаар, санамсаргүй түүврийн аргаар сонгон асуумж авч, захын цусны сорьцыг цуглуулан шинжилжээ.

Цусны ийлдэст SARS-CoV-2 вирусийн эсрэг үүссэн нийт эсрэг биеийг шинжилж, эерэг гарсан сорьцыг SARS-CoV-2 IgG хоёр-алхамт оношлуур ашиглан дахин шинжилж баталгаажуулсан байна.

Судалгаанд хамрагдсан 5000 хүний 72 хүнд нь SARS-CoV-2 IgG эсрэг бие тодорхойлогджээ. Энэхүү эсрэг бие нь SARS-CoV-2 вирусийн халдварын нөлөөгөөр хүний биед үүсдэг.  Тухайн 72 хүн өмнө нь халдварт өртсөн байсныг илэрхийлдэг аж.

72 хүний дийлэнх нь 20-49 насны иргэд байсан. 30 нь хотод, 42 нь орон нутагт амьдардаг хүмүүс байжээ. Шинж тэмдгийн хувьд амтлах мэдрэмж алдах, нойргүйдэх, салст үрэвсэх зэрэг шинж эдгээр хүмүүсийн дунд түгээмэл илэрсэн байна.

Судлаачид COVID-19-ийн халдварын түвшин хүн амын дунд маш бага тодорхойлогдсоныг хилийн хязгаарлалт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны зогсолт, хатуу хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж байсантай холбон тайлбарлав.

Хэрэв эдгээр арга хэмжээг аваагүй бол дотоодын халдвар 2020 оны арваннэгдүгээр сараас өмнө бүртгэгдэж, халдварын давлагаанд олон хүн өртөж,  дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэл байсныг уг судалгаанаас харж болно.

Эх сурвалж: The Lancet, АШУҮИС, Factcheck.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.