Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр орлогч даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Марат Осипов, Даулет Ергожинч нар нь Нурсултан Назарбаевын томилсон хүмүүс байсан юм. К.Токаев дээрх хоёрын оронд Бакытбек Косжанов, Аскар Амерханов нарыг томилсон байна. Ингэснээр Касым Жомарт Токаев улсаа өөрийн эрх мэдлийг тогтоох үйл явц эхэлж байна. К.Токаев үүний өмнөхөн Карим Масимовыг баривчилсан юм. Н.Назарбаевын хүн гэгддэг Карим Масимовыг баривчилж, төрийн эргэлт хийхийг санаархсан хэмээн 15 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Карим Масимов Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд К.Токаев түүнийг зайлуулсныхаа дараа оронд нь Ермек Сагинбаевыг томилжээ.
Эх сурвалж: Eagle.mn