Агаарын чанарын албанаас гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж буй зуухны талаар мэдээлэхдээ "Cүүлийн 2 жилд стандартын шаардлага хангасан зуухны захиалга аваагүй 10-аад компани байна.
Өнгөрсөн сард гэр хорооллын 141,968 өрхийн зуухыг тоолоход 54,319 нь стандартын зуухтай байсан байна. Өнгөрсөн жил 52,595 стандартын зуухтай байсан бол 2020 онд 26,000, 2019 онд 45,000-аар цөөрсөөр байна.
Жил бүр 25000 иргэнээр бүл нэмж байгаа энэ хотод стандарт зуухны борлуулалт бүрэн зогссон. Энгийн уламжлалт зууханд гал түлж байгаа айлуудаас угаарын хийн дуудлага их ирдэг" гэв.