О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг УИХ-ын даргаас хүсэж байна

2022-1-10
801

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэлдээ, "Өнгөрсөн долоо хоногт бид нар Улсын Дээд Шүүхийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Энэ тогтоол дээр хоёргүй утгаар тодорхой зааснаар Ардчилсан намын маргаантай асуудал үндсэндээ шийдэгдсэн. Харин одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллгаанд саад бэрхшээлтэй асуудлууд байна. 

Бид өнгөрсөн оны 10-р сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх асуудлаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. УИХ-ын дарга бол УИХ дахь нам, эвсэл, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах хуулиар хүлээсэн үүрэг, эрхтэй албан тушаалтан. Гэтэл асуудлыг шийдвэрлэхгүй өнөөг хүртэл хэдэн сар өнгөрлөө. Тиймээс бид өнгөрсөн долоо хоногт УИХ дахь бүлгийг хэвийн ажиллах боломжоор хангаач гэсэн хүсэлт, шаардлагаа тавьсан. Энэ долоо хоногт бид шаардлагаа дахин тавина.

Шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд хандана.

Бид нар Д.Ганбат даргын ганцаараа өгч байгаа хэвлэлийн хуралд оролцохгүй байгаа. Цаашид бид хурлаа хийгээд, мэдээллээ өгөөд явна. Тиймээс УИХ-ын даргаас бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг хүсэж байна." гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.