Эрээний боомтод эдийн засгийн судсаа атгуулсан ээдрээг С.Амарсайхан тайлж чадах уу

2022-1-10
2017

Эрээний хил хаагдаад гурван сарын нүүр үзэж байна. Аль халуун намраар хаагдсан боомт өвлийн адаг сар дундаа орж буй энэ цаг дор нээгдээгүй хэвээр, ачаа бараагаа харуулдсан монголчууд аргаа барж байх шиг байна.  Үндэсний гэх үйлдвэрүүд бас таг, түүхий эд нь тэнд түгжигдсэн гэнэ.

Эрээний хилийн боомт гуравдугаар сар хүртэл буюу өвлийн олимп өндөрлөтөл нээгдэхгүй байх магадлалтайг УИХ дахь олонхын бүлгийн дарга мэдээлсэн.  Гэвч энэ  их л өөдрөг таамаглал байж. Бүр энэ он дуустал нээгдэхгүй байж магадгүй гэдгийг учир шалтгаантай нь дурдаж тоочсон мэдээлэл ч бас  цахим орчинд явж байна.

Хөрш орон, стратегийн түнш маань ийнхүү боомтоо хааж хатуурхсаныг халдвартай холбон тайлбарлаж байгаа. Хэрэв энэ үнэн бол монголчууд халдвар хамгааллаа хумьж чадна гэсэн итгэл үнэмшил энэ жил байтугай ирэх онд ч харагдахгүй байна. Бурхны авралаар энэ корона аяндаа  устаж үгүй болохгүй л юм бол манай УОК халдварыг зогсоож хязгаарлах чадамжгүй гэдгээ дахин дахин харуулчихсан.  Халдвар хумигдаад  гарт орохын даваан дээр эргүүлээд алдчихдаг ийм л дүр зураг үргэлжилсээр байна.

Ийм нөхцөлд урд хөршийнхэн боомтоо нээх тухай бодож ч зүрхлэхгүй байх. Одоогоор орох ачаа байтугай Эрдэнтийн зэсийн баяжмалаас эхлээд экспортын ачаа хүртэл гацчихаад байгаа.  Туурга тусгаар бүрэн эрхт улс гэхэд арай л арчаагүй, бүр хэлэх ч үг олдмооргүй.

Засгийн газар С.Амарсайханаар ахлуулсан бас нэг ажлын хэсэг байгуулжээ. Тодруулбал, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм байна.

Энэ ажлын хэсгийнхэн Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр зорьж байна.

Ямар ч байсан ажлын хэсэг байгуулагдсан нь нэг алхам. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн харин Эрээний боомтод эдийн засгийнхаа  судсыг атгуулсан ээдрээг тайлж чадах уу үгүй юу гэдэг нь асуудал. 

Тэд ажлаа Монголд суугаа БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруйтай  уулзахаас эхэлжээ. Элчин сайд  “Замын-Үүд Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана” гэдгээ илэрхийлжээ. Харин манай зүгээс чингэлэг тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.

Амарсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажлаа нэг иймэрхүү янзаар эхэлж байна.

Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онц дэглэм тогтоохоор болж байгаа. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн гэж тодотгож байгаа. 

Энэ бүхнээс харахад Засгийн газар Эрээнд гацаад байгаа ачааг татаж авах талаар анх удаа л арай гайгүй шийдвэр гаргав уу гэж харагдаж байна. Гэхдээ хожуу гаргалаа. Үр дүнг нь хүлээж л байя.

Хил хаагдсан анхны өдрөөс идэвхтэй санаачлагатай, олон хувилбартай ажилласан бол үнийн хөөрөгдөл үүсэхгүй, барааны хомсдол нүүрлэхгүй байх боломж байсан л гэж харагдаад байгаа юм.

Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.