Казахстанд эмх замбараагүй байдлын үеэр 164 хүн амь үрэгдсэн гэж тус Бүгд Найрамдах Улсын шуурхай штаб Эрүүл мэндийн яамны эх сурвалжаас иш татан Ням гарагт өөрийн телеграм сувагтаа мэдээлэв.
Тус штабаас мэдээлснээр, Алматы хотод 103, Кызылорда мужид 21, Жамбыл мужид 10, Алматы мужид найман хүн амь үрэгджээ.
Өмнө нь тус улсын "Хабар 24" суваг мөн энэ хугацаанд 2 мянга гаруй хүн эмнэлгийн тусламж хүссэн гэж мэдээлсэн юм.
Түүнчлэн Алматы хотод дөрвөн настай охин буудлагад өртөн амиа алдсан тухай Tengrinews.kz сайт мэдээлэв.