УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж дараах асуудлуудыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ.
Магмар гариг (2021.01.11)
10.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:
- Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүд (Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай)
- Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
- УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох
- Байнгын хорооны тогтоолын төсөл /нэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
11.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:
- Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28-ны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцах
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Баделхан нарын гурван гишүүн 2021.07.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны тайлан болон Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2021.12.28-нд ирүүлсэн, хаалттай/
- Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 4дөрвөн гишүүн 2020.01.13-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Бусад
14.00 цагаас Түр хорооны хуралдаан /КОВИД-19/:
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газраас 2021 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл болон тус хуулийн хоёрдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл
- Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаарх мэдээлэл
14.30 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:
- Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.05.17-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Байнгын хорооны 2021 оны аравдугаар сарын 19-ний Засгийн газарт чиглэл өгөх тухай тавдугаар болон зургаадугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох
- Бусад
Лхагва гариг (2021.01.12)
11.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /нэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:
- МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /нэгдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
Пүрэв гариг (2021.01.13)
- Шинэ Үндсэн хуулиа баталсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ны хүндэтгэлийн хуралдаантай.
Баасан гариг (2021.01.14)
Чуулганы нэгдсэн хуралдаан:
- Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.05.17-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/
- МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудал
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Баделхан нарын гурван гишүүн 2021.07.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын дөрвөн гишүүн 2020.01.13-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны тайлан болон Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн сан болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2021.12.28-нд ирүүлсэн, хаалттай/
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар”тавьсан асуулга
- Бусад