"Омикрон" хувилбар цар тахал дуусахын дохио байж магадгүй

2022-1-9
1217

“Омикрон” хувилбараас үүдэлтэй “COVID-19” өвчний явцын онцлог нь дэлхий дахин коронавирусний цар тахлаас гарах замдаа байгааг илтгэж байж магадгүй байна.

 

Ийм дүгнэлтийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Претори хот дахь Стив Бикогийн нэрэмжит эмнэлгийн эмч нар хийсэн талаар тус улсын “News24” мэдээллийн цахим хуудас мэдээлжээ.

“Хэрэв Өмнөд Африк дахь “омикрон” хувилбарын тархалтын загвар бусад оронд давтагдвал коронавирусний уг шинэ хувилбар нь “COVID-19” цар тахал дуусаж байгаагийн дохио байж магадгүй юм" гэж эмч нарын тайланд дурдсан байна.

”Омикрон" хувилбар тус улсад урьд өмнө байгаагүй хурдтай тархаж, дөрвөн долоо хоногийн дотор оргилдоо хүрсэн боловч коронавирусний бусад хувилбартай харьцуулахад илүү хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байсан бөгөөд үүний дараа халдварын тохиолдлын тоо хурдацтай буурч эхэлснийг эмч нар тайландаа онцолжээ. 

Өмнөд Африкийн эмч нарын мэдэгдэж буйгаар, өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур “омикрон” хувилбар тархсанаас үүдэлтэй цар тахлын дөрөв дэх давлагааны үеэр Стив Бикогийн нэрэмжит академийн эмнэлэгт өмнөх давлагааны үеэрх 3976 хүнтэй харьцуулахад 466 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Үүний зэрэгцээ нас баралтын түвшин 4.5 хувь байсан бол халдварын өмнөх давлагааны үеэр 21.3 хувь байсан байна. 

 

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.