Алматы хотын нөхцөл байдал тогтворжиж байгаа ч "сэргүүцлийн дэгдэлт гарч байна" гэж хотын орлогч дарга Ержан Бабакумаров "Хабар 24" төрийн сувгийн эфирт мэдэгдэв.
Бабакумаров "Зэвсэгт дайчид зэвсэгт эсэргүүцэл үзүүлсээр байна. Байдал тогтворжилт байгаа ч ширүүн эсэргүүцэл тэсрэлт маягаар гарч байна" гэж хэлэв.
Казахстанд 4.4 мянга гаруй хүн саатуулагдаж байгаагийн дотор гадаадын иргэд байгаа гэх мэдээллийг тус телевиз дурджээ.
Хотод буун дуу үе үе сонсогдж байгаа ч өмнөх өдрүүдийнх шиг ширүүн тулаан биш байна гэж ТАСС-ын сурвалжлагч мэдээлэв. Зурагтаар хамгаалалтын албаныхан ажиллаж байгаа газруудад цонхноос холд гэсэн сануулга явсаар байна.
Үүний зэрэгцээ Казахстаны Дотоод хэргийн яам өмнөх өдөр нь Алматы хотын захын Райымбек тосгонд болсон тулааны талаарх мэдээллийг батлаагүй байна.
“Бүс нутагт терроризмын аюулын “улаан” эгзэгтэй түвшинд хүрээд байгааг бид дахин анхааруулж байна.
Хүнсний хямралын дараа хотын супермаркетууд цомхотгосон цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн нь бас тодорхой болсон.
Түүнчлэн Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудлын нээлтийн тов хараахан тодорхой болоогүй хэвээр байна.
Эх сурвалж: ВВС