Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны дугаар байранд зургаан сартай “нялх хүүхэд гэртээ цоожлогдсон, хаалга онгойлгоход тусламж хэрэгтэй байна” гэсэн дуудлага өчигдөр 11:57 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан хаалгыг онгойлгож, зургаан сартай нярайг аавтай нь хамт Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.