Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг баривчилжээ

2022-1-9
21389

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга  Карим Масимовыг баривчилж саатууллаа гэж  мэдээллээ. Түүнийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэж байгаа юм. Хоёр хоногийн өмнө Алматы хотод үймээн дэгдсэний дараа тус улсын ерөнхийлөгч Масимовыг ҮАБЗ-ийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Масимов болон нэрийг нь зарлаагүй бусад хүмүүсийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэж байгаа гэж ҮАБЗ-ийн цахим хуудсанд нийтэлжээ. 

Тодруулахад, Казахстаны Эрүүгийн хуулийн 175-р зүйл буюу  Эх орноосоо урвасан гэмт хэрэгт оноох хамгийн дээд шийтгэл нь 15 жилийн хугацаагаар иргэний харъяалал, харьяалалгүй байлгах ялаар шийтгэдэг аж.

Нэгдүгээр сарын 6-нд шилжих шөнө Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ҮАБХ-ны шинэ даргаар Ермек Сагимбаевыг томилсон зарлигт гарын үсэг зуржээ.  55 настай Сагимбаев үүний өмнө  Казахстаны Улсын аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байжээ.

Назарбаевын хүн
56 настай Масимов олон жилийн турш Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үед тус улсын   Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж байжээ. Эхлээд 2007-2012 онд, дараа нь 2014-2016 онд. Ерөнхий сайдын албан тушаалын хоорондох завсарт тэрээр Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байсан.

Масимов 2016 оны есдүгээр сараас  Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороог тэргүүлж байв. Тэрээр  дэслэгч генерал цолтой. 

 Казахстаны ORDA портал Назарбаевын зээ хүү болох ҮАБЗ-ийн тэргүүн дэд дарга Самат Абишийг баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн ч удалгүй үүнийг үгүйсгэсэн . Уг хэвлэл мэдээллийн эх сурвалжийг андуурсан гэж мэдэгджээ. 

Масимовыг ҮБХ-ны даргын албан тушаалаас огцруулсны дараа Ерөнхийлөгч Токаев өөрөө Казахстаны Аюулгүйн зөвлөлийг  тэргүүлсэн хэвээр байна. Энэ албан тушаалыг Назарбаевад насан туршдаа хаших эрх олгож байсан юм.

Назарбаев хаана байгаа вэ

Нурсултан Назарбаев өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр ТУХН-ийн гишүүн орнуудын удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор Санкт-Петербургт очжээ. Гэвч одоо  Назарбаев өөрөө хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм.  Тус улсад асар их нөлөөгөө хадгалж байгаа экс Ерөнхийлөгч  Казахстанд нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаалаас хойш  ард түмэндээ хандаж ганц ч мэдэгдэл хийгээгүй өдийг хүрээд байна.

Харин  Беларусийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас  өмнөх өдөр Александр Лукашенко Назарбаевтай утсаар ярьж, Казахстаны нөхцөл байдлын талаар ярилцсан гэж мэдэгдэв.

Бямба гарагийн өглөө Назарбаевын хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдос Укибай экс ерөнхийлөгч Казахстаны нийслэлд байгаа гэж мэдэгдэв.

Гэвч зарим эх сурвалж түүнийг гэр бүлийнхаа хамт зугатсан гэж мэдээлж байгаа ч одоогоор хэн ч нотлоогүй байна. 

Эх сурвалж: ВВС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.