ТОЙМ:Зарим гишүүд дээлээ гурав давхарлаж, омикрон орж ирсэн 7 хоног

2022-1-9
2463

Шинээр байгуулсан хоёр яамны бүтцийг баталж, 167 орон тоотой байхаар шийдвэрлэв

Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар шинэ яамдын бүтцийг баталсан бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамыг 80 хүнтэй,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг  87 хүний орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэв.

Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан,   харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар шийдвэрлэлээ.  Ингэснээр УИХ-ын давхар дээлтэй хоёр гишүүнд гурав дахь дээлийг нь  өмсгөлөө. Харин хэр хугацаагаар гэдэг нь тодорхойгүй байна.  ҮХЦ давхар дээлийн гомдлыг хэлэлцүүлэхгүй хойшлуулсан нь гүйцэтгэх засаглалын ажлыг ийнхүү чангааж,  тодорхойгүй хүлээлт үүсгэчихээд байна.

Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болжээ.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгав.

Д.Тогтохссүрэн: Шинэчлэлийн том асуудал учраас нухацтай ажиллана

Даваа гарагт УИХ дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ  “Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд Засгийн газар 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр таван хуулийн төсөл өргөн барьсан. Хуульд  хэд хэдэн том шинэчлэлийн асуудал туссан. Тухайлбал, Тэтгэвэр өвлөгддөг байх, Суурь тэтгэвэртэй холбоотой асуудал орж ирсэн. Бусад олон төрөл даатгалтай байх төслүүд орж ирсэн. Шинэчлэлийн том асуудал учраас нухацтай ажиллах шаардлагатай байна гэж бүлэг үзсэн учраас  уг хуульд бүлгээс ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай гэж үзсэн” гэв.

АН-ын бүлэг ахиад хуваагдав

Өнгөрөгч буй долоо хоногийг  Х.Баттулгын улс төр эхэллээ хэмээн зарим хэвлэл мэдээлэл тодотгожээ.  Энэ нь шинэ оны ажлын эхний өдөр АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл хийж,  “Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргасан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн даргын асуудлыг дотооддоо бүлгийн олонхоор шийддэг. Тиймээс АН-ын бүлгийн олонхын шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна” гэж мэдэгдсэнтэй холбоотой байв.  Ингэснээр  АН-ын бүлэг ахиад хуваагдсанаар Х.Баттулгын 2024 оныг угтсан улс төр эхэллээ гэж харагдаж байна гэжээ. 

Халдварын тоо 1000-ыг давж,  Омикрон орж ирэв

Өчигдөр /2033.01.08/ цар тахлын халдварын 1040 тохиолдол шинээр бүртгэгдэв. Халдварын тохиолдол сүүлийн хоногуудад эрчимтэй нэмэгдэж байгаа нь одоогоор омикрон хувилбартай холбоогүй бөгөөд харин шинэ жилээр халдвар хамгааллын дэглэм задгайрч иргэдийн бөөгнөрөл ихээр үүссэнтэй холбоотой юм.  

Харин үүнтэй зэрэгцэн Монголд омикрон хувилбарын 12 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн нь тодорхой болж байна. Энэ тухай мэдээллийг ЭМЯ иргэдээсээ хэсэг хугацаанд нууж байсан нь илрэв. Тодруулбал, Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагчид болон зөөвөрлөгдсөн хоёр тохиолдлыг эдгэрээд бараг эмнэлгээс гарсан хойно нь ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан энэ талаар  ам нээв.

Шинэ оны эхнээс мөрдөгдөж байгаа хуулиуд

2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэд хэдэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Тодруулбал,

- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

- Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль

- Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль 

- Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 

- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль 

- Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль

- Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 

- Монгол улсын 2022 оны төсвийн тухай хууль 

- Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль 

- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 

- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 

- Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх,мөрдөх хугацааг хойшлуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 

- Соёлын тухай хууль 

- Соёлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 

- Кино урлагийг дэмжих тухай хууль 

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.