Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Казахстаны нийслэлд хүрэлцэн ирсэн тухай түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдос Укибай твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Өмнө нь Назарбаев тус улсад болж буй үйл явдлын талаар чимээгүй байсны улмаас гадаадад гарч болзошгүй тухай хэвлэлүүд мэдээлж байсан.
Хэвлэлийн төлөөлөгч өөр нэг жиргээндээ Назарбаев "Казахстантай найрсаг харилцаатай орнуудын тэргүүн нартай хэд хэдэн удаа утсаар ярьсан" гэж бичжээ.
Түүний хэлснээр, Назарбаев "Одоогийн сорилтуудыг даван туулж, манай улсын бүрэн бүтэн байдлыг хангахын тулд" Казахстаны ерөнхийлөгчийг тойрон нэгдэхийг хүн бүрд уриалж байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС