Бямба гарагийн өглөө Алматы хотын төвд буудалцаан үргэлжилж байна гэж Sputnik Казахстан агентлагийн сурвалжлагч мэдээлэв.
Хотод өтгөн манан үүссэн нь хамгаалалтын албаны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Буудалцаан болж байгаа талаар Интерфакс мөн нүдээр үзсэн гэрчүүдээс иш татан бичжээ.
Буудлагын чимээ өмнөх орой болон шөнийн цагаар илүү олон удаа сонсогдсон гэж ORDA мэдээлжээ.
Дотоод хэргийн яамнаас "Улс орны хэд хэдэн бүс нутагт гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, баривчлах шуурхай арга хэмжээ авсан" гэж өнөө өглөө мэдээлэв. Цагдаагийн байгууллагад 4266 хүн хүргэгджээ.
Алматы мужийн нэгэн тосгонд 100 гаруй хүнийг саатуулжээ. Урьдчилсан мэдээллээр эдгээр нь хөрш улсын иргэд аж. Дотоод хэргийн яам чухам аль улсын иргэд болохыг тодорхой хэлээгүй байна.