Шинэ жилээ өргөн тэмдэглэжээ, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000 давчихлаа

2022-1-8
2164

Сар хүрэхгүйн хугацааны өмнө буюу  өнгөрөгч 12 дугаар сарын 13-нд Улаанбааатарт халдварын 94 тохиолдол бүртгэгдэж байв. Энэ нь сүүлийн 9 сарын хугацаанд анх удаа 100 доош бүртгэгдсэн тохиолдол байсан бөгөөд цар тахал хумигдаж байна хэмээн дээр доргүй л баяртай байлаа. Ингэтлээ буурч байсан халдвараа тогтоон барихын оронд харин эргүүлээд алдчихав. Яг ийм атганд орж ирж байсан боломжоо ангайж байгаад алдчихсан хоёр ч тохиолдол бий.

Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар  сарын хөл хорионы дараа, хоёр дахь нь сонгуулийн дараах дэгдэлт эргээд буурч байсан долоодугаар сард  хурадан морины уралдаан, бөхийн барилдааныг бүсчлэн зохиосноор халдварын тоо эргээд өссөн. Энэ дэгдэлт зунжин намаржин үргэлжлээд оны сүүлч 12 дугаар сараас 100-ын дотор болтлоо буурсан нь энэ байв.

Аяндаа ирсэн ийм боломжийг УОК хариуцлагатай байж, хатуухан гараар хадгалж чадсан бол халдварын тархалтыг хазаарлах, үгүйдээ 100-ын дотор бариад байх бүрэн боломж байв.

УОК оны өмнө төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Харин хувийн хэвшлийнхнийг өөрсдөө мэд гэсэн байдлаар зөнд нь орхисон. Хувь, хувьсгалынхан хэн ч бай, нэг удаа шинэ жилээр  бултаараа баярлахгүй, тэмдэглэхгүй өнгөрлөө гээд хэн нэгэн хохирох уу.

УОК дутуу дулимаг, үр дагаврыг тооцох бус таалагдах талаасаа шийдвэр гаргадаг. Үндсэндээ зүглүүлээд хаячихдаг.  Нийгмийг хамарч, нийтийн эрх ашгийн төлөө онцгой эрхтэйгээр шийдвэр гаргах ёстой энэ байгууллага зөвхөн төрийн албан байгууллагууд гэж бөөрөнхийлсөн нь халдвар хавтгайрч байгаа  өнөөгийн таагүй зураглалын шалтгаан.

Улсын байгууллагынхнаас  бусад нь гал гартал шинэ жилдэж, Улаанбаатарын хамаг баар ресторан байтугай хавь ойрын амралтын газрууд хүнээ багтааж шингээж ядав. Юун нөгөө халдвар хамгааллын дэглэм, хариуцлагын гэрээ энэ тэр. 

Одоо түүнийхээ горыг амсаж, эмнэлгийн орнууд эргээд дүүрч, ачаалал хоёр дахин нэмэгдлээ гэж байна.  Омикрон ороод ирчихсэн, халдварын тоо 10 гарчихаж. Хажуугаар нь томуугийн хүнд хэлбэрийн вирусийн тухай салбарынхан анхааруулж байна.  Хүссэн хүсээгүй байдал дахиад хүндэрч мэдэхээр байна.

ДЭМБ аминд халтай омикрон хувилбарыг хөнгөн гэж тодорхойлохгүй байхыг анхааруулаад байна.  Энэ хувилбар дэгдснээс хойш халдварын тохиолдол хэд дахин нэмэгдсэн бол нас баралт хоёр дахин нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна. Халдварын цунами өргөн хүрээг хамран хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж байна гэжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэргэжилтнүүдийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор, коронавирусын улмаас нас барах нь томуугийн ихэнх төрлийн өвчлөлийн нас баралтаас 10 дахин ба түүнээс дээш байна гэжээ. 

Дэлхий дахинд ямар вакциныг түлхүү хэрэглэж байна вэ

 Та бүхэнд омирконоос хамгаалах ВВС-ийн энгийн зөвлөмжийг хүргэж байна.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ вирусээс хамгаалахын тулд юу хийх вэ

Ковид-19-ийн эсрэг хамгийн сайн хамгаалалтыг вакцинжуулалтаар хангадаг. Хэрэв та зургаан сар гаруйн өмнө вакцины хоёр дахь тунг авсан бол гурав дахь тунг авах нь зүйтэй. Дэлхийн  улс орнуудад хийсэн судалгаагаар нэмэлт тун нь дархлааны хамгаалалтыг ихээхэн нэмэгдүүлдэг болохыг баттай нотолж байна.

Тухайн улс, эм, вакцин хийлгэсэн, нас  барсан болон бусад хүчин зүйлээс шалтгаалж үр дүн өөр өөр байдаг боловч статистикийн дүн шинжилгээнээс харахад жишээлбэл, Pfizer-BioNTech вакцины гурав дахь тун нь Omicron-ийн эсрэг тусгайлан ажилладаг өвөрмөц эсрэг биеийн концентрацийг 25 дахин нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.  Энэ нь дахин халдвар авах эрсдэл хамгийн бага гэсэн үг юм.

Өөрийгөө хамгаалах өөр аргууд байдаг. Мэргэжилтнүүд Omicron нь коронавирусын өмнөх хувилбаруудтай яг ижил аргаар тархдаг гэдгийг сануулж байна. Энэ нь мөн адил урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх ёстой гэсэн үг юм.  

Хүн хоорондын зайг бүү март, олон хүн цугларсан газар амны хаалт зүү. Гараа ойр ойрхон, сайтар угаа.

Олон хүн ажилладаг хаалттай өрөөнд их цаг зарцуулдаг хүмүүс онцгой эрсдэлтэй байдаг. Ийм нөхцөлд тархвар судлаачдын үзэж байгаагаар байрыг агааржуулах нь маш чухал юм.

Үүнийг байнга хийх шаардлагагүй.  Ялангуяа цаг агаары хүйтэн нөхцөлд та цаг тутамд хэдхэн минутын турш цонхоо онгойлгож байсан ч халдвар авах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулж болно.

Г.Хан






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.