Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан энэ сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ өдөр улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох бөгөөд үндэсний бөх сонирхогчдын хувьд шимтэн үздэг барилдаануудын нэг болдог билээ.
Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжсөн бол 2020 онд 128 бөх зодоглоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интэрнэйшнил” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж байв.
Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.