Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 45 тэрбумын хадгаламж байршуулсан “Трафигура” тус банкны шинэ эзэн болох уу?

2022-1-7
1355

Монголбанк Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Эрүүл мэндийн даатгалын сан дахь 14 тэрбум төгрөгийг яагаад зээлүүлэв? Энэ асуулт олны анхаарлыг татлаа. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн зарим арилжааны банкиндМонголбанк “эмнэлгийн тусламж” үзүүлдэг байгууллага мэтээр “сэхээнд орсон” үед хамгийн сүүлчийн “амь тариа”-г хийж өгдөг болоод уджээ. Тэр нь үхүүлэх үү, сэхээх үү гэдэг нь өөр, өөр. Жишээ нь “Анод” банкинд мөн ийм “эцсийн зээл” өгч байсан. Даанч сэхэл аваагүй. 

Учир нь, эдүгээ бидний ойлгодгоор заавал байлгах нөөцөө “байлгаагүй”, бараг 90 хувийг нь зээлд гаргачихсан. Гэхдээ Монголбанкинд мэдэгдээгүй, ихэнх хувийг нь өөрсдөө ашиглачихаад тайлангаа худлаа өгөөд байсан. Эцэст нь мөнгө нэмэх гэж, хадгаламж татаад татаад ч, шинээр хувьцаат компани байгуулж хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж хөрөнгө татаад ч заавал байлгах нөөц буюу төлбөрийн чадвартаа хүрч чадаагүй. Ингээд тухайн үед харилцагчид сандарч эхэлсэн учраас нийгмийн бухимдлыг дарахын тулд Төв банк “амь тариа”г хийж өгсөн. Өөрөөр хэлбэл Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаад, холбогдох бусад газрын дүгнэлт гарсны үндсэн дээр “эцсийн зээл” олгосноор тухайн үедээ харилцагчдын бухимдлыг намжааж чадсан ч тус банк тэгсгээд “нүд аньсан”.

Тэгвэл Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд энэ удаагийн “эцсийн зээллэг” өгөх үеийн нөхцөл байдал үүнтэй тун төстэй. Гэхдээ харилцагч иргэдийн мөнгийг бүгдийг нь гаргаад өгчихсөн. Гол хохирогчид төрийн байгууллагууд бөгөөд тэдний захирлууд банкны хаалгыг нүдэж, үүдэнд нь жагсах бус албан бичиг л өгнө. Муухай нь хувь хүн биш төрийн байгууллага хохирсон учраас “чимээ багатай”, нэхэл зөөлөнтэй байдаг аж. Гэтэл хамгийн ноцтой нь гол хохирогчид нь Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байна шүү дээ. Тэр тусмаа цар тахлын хүнд цаг үед!

Монголбанкны хувьд цар тахлын үеийн хуульд эдийн засаг, санхүү хямарч, банкууд доголдон, ард иргэд үймж мэдэх тул Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хангаж системээ хангах бэлтгэлтэй байх үүднэс холбогдох түр журмуудыг боловсруулж цэгцлээд ХЗДХЯ-нд бүртгүүлж баталгаажуулжээ. 

ҮХОБ-ны хувьд ковидоос бүр өмнө л хүнд байдалд орж эхэлсэн байсан. Гэтэл тэнд  Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө “түгжигдсэн”. Хэрэв Төв банк ч туслахгүй, хэн ч туслахгүй бол эцсийн дүндээ эрүүл мэндийн даатгалд даатгуулагсан иргэд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд л хохирч үлдэхээр байсан. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой гэх 14тэрбум төгрөгийг л шийдэж өгөхөөр болжээ. Мэдээж ҮХОБ-ны зүгээс “Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой учраас…” гэж хүсэлт Төв банкинд өгөхгүй шүү дээ. Тиймээс “төлбөрийн чадвараа сайжруулахын тулд” гээд хамгийн гол нь барьцаанд тавих хөрөнгө нь хангалттай байсан. Тиймээс хөндлөнгийн үнэлгээгээр 73 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн банкныхаа эзэмшлийн байрны зарим хэсгийг Монголбанкинд 28 тэрбумаар үнэлүүлэн барьцаалж 14 тэрбум төгрөгийг 12 хувийн хүүтэй, 3сарын хугацаатайгаар зээлсэн байна. Энэ хэвийн зээл мөн үү? Барьцаа бол сайн юм. Төв банк ч үнэлүүлсэн дүнг нь бараг гурав дахин буулгажтүүнийхээ 50 хувьтай тэнцэх зээл олгожээ. 

Нөгөөтэйгүүр, хэдийгээр “Хотын дарга Д.Сумъяабазарын банк” гэгддэг ч нийтлэлч миний бие тэгж бичээд буруутвал шүүх дээр ялагдахаар байгаа юм. Юу гэвэл банкны эзэмшлийн бичиг баримтыг үзэхэд Компанийн тухай хуулиараа тус банкны “эзэн” Д.Сумъяабазар зөвхөн ТУЗ-аа л томилсон. ТУЗ нь Гүйцэтгэх захирлаа томилж, тэд энэ “ажиллагааны” эзэд. Яг үнэндээ өнөөдрийн байдлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Гүйцэтгэх захирал алга. Байхгүй. Одоогоор “толгойлж” байгаа хүн нь нисэгч Ганзориг гуайн хүү, Төрийн банкны дэд захирал байсан, хожим “Шинжан Шиньфа”-ийн хэрэгт холбогдож байсан Г.Тогтохбаатар. Тэр өнөөдөр тус банкны дэдзахирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Гүйцэтгэх захирлаар томилох гэхээр хууль зөрчөөд ял шийтгэл хүлээж байсан. Гэхдээ л өнөөдөр “хамгийн том” эрх мэдэл түүнд л байна.  Түүний дээрх  эрх мэдлийн суудлууд нь хоосон учраас. 

Үүнтэй зэрэгцэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “хамгийн том дарга” Г.Тогтохбаатар Төрийн банкинд хамт ажиллаж байсан учраас “тусалчихлаа” гэх хардлага байна. Харин ойрын эх сурвалжууд тэднийг ажлын шалтгаанаар удаа дараа ширүүхэн маргаж байсан, таарамж муутай, тааламжгүй харилцаатай гэдэг юм билээ. Тэгээд ч хуулиараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Г.Тогтохбаатарын удирдаж буй ҮХОБ-нд 14 тэрбум төгрөг өгчихөв үү гэхээр тамгагүй, эрх мэдэлгүй түүнд тийм боломж нөхцөл хуулиар байхгүй юм. Өөрөөр хэлбэл, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн туслахыг хүсч болох ч эцсийн гарын үсгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зурж баталгаажуулдаг. 

Ингээд “Ковидын үе”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө учраас”, “Барьцаа хөрөнгө хангалттай учраас” гэх үндэслэлүүдээр “Эцсийн тусламж”болгож 14 тэрбум төгрөгийг 12 хувийн хүүтэй, 3сарын хугацаатайгаар Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд очжээ. 

Дараагийн асуудал. Байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн бас нэг мэдэгдэл хийчихсэнийг олон нийт төдийлөн анзаарсангүй. Шаардлага өгч байгаа нь үнэн. Гэхдээ Үндэсний хөрөнгө оруулалтын банкны мөнгөн урсгалд өөрчлөлт орж эхэлсэн. Тус банкны пассив талд 15 сая ам.доллар орж ирсэн” гэчихсэн юм. Хэн ч тоогоогүй. Хэзээнээс ч юм бэ хүндэрсэн банкинд 15 сая ам.доллар хаанаас, яагаад орж ирэх нь сонин биш болчихож, тийм үү? 

Сонирхолтой нь үнэхээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд оны өмнөхөн эхлээд 15 сая ам.доллар, дараа нь 2сая ам.доллар, нийт 17 сая ам.доллар орж ирсэн гэх мэдээлэл байна. Энэхүү 45 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хадгаламжийн эзэн хэн байв? Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нийт өр 150 тэрбум бөгөөд үүний 76 тэрбум нь төрд өгөх өр байна. Үүнээс 40-өөд тэрбум нь “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийнх, 13 тэрбум нь “ЭТТ”, үлдсэн нь бусад байгууллагынх. Мөн дээрх 150 тэрбумын өр дотор оны өмнө орж ирсэн 17 сая ам.доллар буюу 45 тэрбум төгрөгийн өр ч багтаж буй. Тэгэхээр төрийн 76 тэрбумыг хасахаар дээрх хадгаламж ҮХОБ-нд маш чухал үүрэгтэй байгаа биз.

Өөрөөр хэлбэл, энэхүү хадгаламжийн эзэн ирээдүйд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэн болох нь цаг хугацааны л асуудал биш гэж үү? Тэр хадгаламжийн эзэн нь “Трафигура”-ийн Э.Жононбаяр байлаа. “Трафигура”-ийн охин компани, уг хадгаламжийн эзэн “Аргал ойл” компани нь Э.Жононбаяр, түүний ээж, Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Д.Эрдэнэсүрэн нарын эзэмшил бөгөөд нефтийн бүтээгдэхүүн, газрын тосны жижиглэнгийн худалдаа, бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2018 оны 5 дугаар сард байгуулагдсан компани. Хардвал, “Аргал ойл” ХХК нь Д.Сумьяабазарыг УУХҮ-ийн сайд байхад байгуулагдсан, хэчнээн лиценз эзэмшдэг бол, эсвэл яагаад Э.Жононбаяр одоогоос гуравхан сарын өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-нд ОХУ-ын “Русское Стрелковое Оружие” гэх хуулийн этгээдтэй хамтран “Калашников Монголия” компанийг байгуулав, ямар ажил үйлчилгээ эрхэлж байна вэ, тэдний хэрэгжүүлдэг төслүүд юу байна гэхчлэн судалж болно. Ямартай ч арилжааны нэг банк сөхрөх биш босох хандлага ажиглагдлаа. Түүнд нь Төв банк хуулийн дагуу сүүлчийн “амь тариа”-гаа хийчихэж. Гэхдээ хуулийн дагуу. Эдгээр үйл явцын алдаа оноо, эцсийн дүндээ арилжааны банкийг аврах сүүлчийн боломжийг зөв ашигласан эсэхийг хуулийн байгууллагууд болон цаг хугацаа шүүх биз ээ. 

 

                                                                                             Эх сурвалж: Baabar.mn

                             






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.