Казахстаны арми жагсаал цуглааныг тараах ажиллагаа явуулж эхэллээ. Мөргөлдөөний үеэр олон хүм амиа амиа алдаад байна.
Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ ажиллагааг терроризмын эсрэг арга хэмжээ гэж зарласан байна. Ажиллагааны үеэр Алматы хотод цэргүүд төв талбайг чөлөөлөхөөр жагсагчдын эсрэг гал нээжээ.
Цэргийн хүчнийхэн Засгийн газрын эзэмшлийн байрууд болон Ерөнхийлөгчийн ордныг чөлөөлсөн гэж “Interfax” мэдээллээ. Үймээн самууны улмаас цагдаагийн 18 албан хаагч амиа алдаж, 748 хүн бэртжээ.
Жагсаал цуглаан ураны олборлолтод нөлөөлөөгүй гэж “Kazatomprom” компани мэдээллээ. Казахстан улс дэлхийн нийт ураны олборлолтын 40 хувийг нийлүүлдэг байна.
Эх сурвалж: BloombergtvMongolia