Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад үүссэн эмх замбараагүй байдлын шалтгааныг олж тогтоох, буруутай этгээдүүдийг хуулийн хариуцлагад татах зорилгоор мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгов гэж түүний хэвлэлийн алба мэдээллээ.
"Ерөнхий прокурорын газар, Дотоод хэргийн яам, ҮАБЗ болон бусад эрх бүхий байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн тусгай мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулж, үйл явдлын шалтгааныг тогтоож, буруутай бүх этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ” гэж ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.
Казахстаны Ерөнхийлөгч мөн дипломат төлөөлөгчийн газрууд болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудыг хамгаалах арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Тэрбээр мөн бусад улс орон, олон улсын байгууллагуудтай байнгын харилцаатай байхыг Гадаад хэргийн яамандаа даалгасан байна.
Түүнчлэн үймээний үеэр учирсан хохирлыг үнэлэх комисс байгуулж, эвдэрсэн байгууламжуудыг сэргээх ажлыг эхлүүлэхийг үүрэг болгожээ.
Эх сурвалж: Montsame.mn