Э.Батшугар: Хувь нийлүүлэгчдэд нь өөрчлөлт орвол Монгол банкнаас заавал зөвшөөрөл авдаг

2022-1-7
1201

Төв банкны бодлогын хүү өнөөдөр зургаан хувь болоод удаж байгаа. Үүнтэй холбоотойгоор банкны зээлийн хүү буурахгүй байна гэдэг асуудал яригдаад байгаа. Энэ асуудлаар Улсын их хурлын гишүүн Э.Батшугараас тодрууллаа.

-Төв банкны бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор банкны зээлийн хүү буурахгүй байна гэдэг асуудал яригдаад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Ерөнхийдөө 2021 оны бодлогын хүү 6 хувьтай байсан. Зээлийн хүүг 2019, 2020 онтой харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан. Хоёрдугаарт бодлогын хүү яг юуг зохицуулдаг юм бэ гэхээр Монгол банканд үнэт цаас хадгалуулах, зээл авах тэр хүүг хэлээд байгаа юм. Шууд механикаар төв банкны хүү буурахад банкны хүү буурна гэсэн тийм ойлголт байхгүй.  Харин яваандаа эдийн засгаа бодлогын хүүгээрээ дэмжсэнээр хүү буурдаг байгаа. Үүн дээр нэг анхаарах зүйл нь банкны хүү өндөр эсвэл бага байгаагийн үндсэн шалтгаан нь бол ерөөсөө үнийн өсөлт байдаг юм. Яагаад гэвэл инфляц таван хувьтай байна гэж бодъё. Тэгвэл хадгаламжийн эх үүсвэрийнх нь үнэ өөрөө 6 юм уу, 7 хувьтай байна. Ард иргэд, компаниуд инфляцаас өндөр хүүг амалж байж банкууд хадагаламжаа татна шүү дээ. Энэ бол банкны зардал болдог. Тиймээс зээлийн хүү нь хадгаламжийн хүүнээсээ тодорхой хэмжээний үйл ажиллагаа болоод ашгийн зардлаа хүүг нь нэмээд зээл олгож байгаа юм, банкууд. Тэгэхээр бодлогын хүүгээс шууд хамаарч  зээлийн хүү буурна гэсэн тийм ойлголт байхгүй. Харин эсрэгээр инфляцаа яаж нам түвшинд урт хугацаанд байлгах вэ. Тэр нь харин зээлийн хүү болон хадгаламжийн хүүг багасгана.

Харамсалтай нь өнөөдөр дэлхийн нөхцөл байдал Ковид-19-өөс хамаараад дэлхийд инфляц нефтийн гаралтай инфляц маш өндөр хувьд хүрчихлээ. Өнөөдөр Монгол улсад 10.5 хувь байна.

Жишээлбэл одоо Америкт 39 жил байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна. Европын холбоо 20 жилийн өмнө байгуулагдсанаас хойш хамгийн өндөр түвшний инфляцад хүрлээ. Өчигдөр Польш улс 100 жилд байгаагаа өндөр инфляцад хүрч байна. Хятад улсын үйлдвэрлэлийн инфляц сүүлийн 26 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Тэгэхээр энэ Ковид-19-өөс болоод тээврийн асуудал гарч мөн нийлүүлэлтийн гаралтай инфляц маш өндөр түвшинд хүрчихсэн байна л даа. Тэгэхээр яалт ч үгүй энэ бол өнөөдөр бүх дэлхий, бүх улс орнуудын л одоо тулгарсан асуудал байна.Энийг амжилттай шийдсэн ганц ч улс орон байхгүйг бас хэлмээр байна.

 нфляцын бодлогын хүү 6 хувьтай байна гэж байна. Инфляцын хэмжээ өсөхөд зээлийн хүү буурахгүй байх магадлал бий юу?

-Тэгж ч ойлгож болно. Энэ болбол яалт ч үгүй одоо зах зээлийн эдийн засгийн хууль. Яагаад гэвэл түрүүн хэлсэн шиг инфляцаасаа өндөр номинал хүүтэй байж байж хадгаламжаа татна. Зээлийн хүү нь хадгаламжийн хүүнээсээ тодорхой хэмжээгээр өндөр байж банк өөрөө үйл ажиллагаа явуулна. Үйл ажиллагааны зардал болоод ашгаа шингээж.  

рилжааны банкнууд эрсдэлд ороод хоёроос гурван банк үйл ажиллагааны доголдолд орчихсон байгаа талаар өчигдөр Байнгын хороонын мэдээлэл дээр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол банк яагаад энэ асуудал маш хожуу ажиллаад байна вэ? Банкнуудыг эрсдэлээс хамгаалах чиг үүрэг нь Монгол банкан дээр байдаг уу?

Тэгэлгүй яах вэ, Монгол банк бол санхүүгийн тогтвортой байдлаа хангах ёстой. Ялангуяа банк талдаа 100 хувь хангаж явдаг. Хяналт шалгалтыг ч гэсэн бүх банкуудад томилогдсон байж байдаг. Байнгын л одоо үйл ажиллагааны хяналт, шалгалтыг нь авч явдаг л даа. Тэгээд миний одоо бодлоор, би бол Монгол банкны өмнөөс ярьж чадахгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд хяналтаа тавьж явж байсан гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт яалт ч үгүй хэчнээн хяналтаа тавьсан ч гэсэн нөлөөлж чадах бус тийм үйл явдал болсон байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа бид нар эдийн засгийн хувьд Ковид-19-өөс хамаараад маш хүнд байдалд орсон гэдгийг хэн ч мэдэж байгаа. Тэгэхдээ Монгол банкны өөрийнх нь чиг үүрэг нь болбол санхүүгийн тогтвортой байдлын системээ хангах үүрэг байдаг юм аа гэж хэлмээр байна.

-Хаан банкны удирдах зөвлөлийг Монголын нөлөө бүхий хүмүүс худалдаж авсан гээд яригдаад байгаа. Та үүн дээр мэдээлэл өгөх боломжтой юу?

-Үүн дээр миний хувьд ямар нэгэн мэдээлэл өгөх боломжтой биш. Яагаад гэвэл үүнийг Монгол банк өөрөө хяналт шалгалтаа тавьдаг. Хувь нийлүүлэгчдэд нь өөрчлөлт орвол Монгол банкнаас заавал зөвшөөрөл авдаг. Монгол банк өөрийн гэсэн хууль, журамтай. Шинэчилсэн банкны хуулиуд хэрэгжиж эхэлчихсэн байгаа. Тухайн цаг үетэйгээ холбогдуулаад нэг хувьцаа эзэмшигч хориос дээш хувь хүрч болохгүй гэсэн хуулийн заалт нь ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ гэх мэтчилэн янз янзын зүйлүүд байна л даа. Тийм болохоор яг одоо Их хурлын гишүүний хувьд хариулах боломжгүй юм. Үүнтэй холбогдуулж ганц зүйл хэлэхэд Монгол банк маш тодорхой хяналт шалгалтаа тавьдаг. Бас хуулиар баталчихсан хязгаарууд байгаа. Хэн авч болох вэ, болохгүй юу. Хэрвээ авбал ямар нөхцөлөөс авах вэ. Тэгээд заавал Монгол банкнаас зөвшөөрөл авч байж хувь нийлүүлэгч дээр өөрчлөлт ордог байгаа.

 А.Уянга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.