Хээрийн түймэр угтуулж тавьсан гал шиг хууль сөргүүлж гаргасан ТАЗ-ийн  411-р  тогтоол хэрэгжих үү

2022-1-7
945

Хураангуйлан цар тахлын хууль гэж нэрлэдэг дархан эрхтэй данагар ганц хууль бий. Уг нь  бол түр хугацаанд үйлчлэх хууль. Гэсэн хэдий ч анх 6 сарын хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр тогтож, УИХ-аас зөвхөн нэг удаа сунгана гэсэн заалттайгаар батлагдсан энэ хуулийг гурав дахиа сунгаж, 1.8 жил онцгой эрхтэйгээр хэрэгжиж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг баярлуулж байна.

Энэ хуулийн зохицуулалтаар Засгийн газар  шаардлагатай томилгоог  Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд  томилох эрх мэдэлтэй болсон.  Энэ хүрээнд 1036 төрийн  янз бүрийн шатны албан тушаалтан ногоон гэрлээр томилогдсон гэх тоо баримт дурдагддаг.  

Энэ томилгоо л УИХ дахь сөрөг хүчнийхнийг төдийгүй эрх баригч олонхын өөрсдийнх нь “эгдүүг” хөдөлгөж, ил далдаар эсэргүүцсээр ирсэн.

Бэлээхэн ийм өгөгдөл дээр дөрөөлж ТАЗ саяхан нэг шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус  зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталлаа.

Тогтоолын гол агуулга нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болголоо. Мөнөөх 1036 хүний тухай ярьж байгаа хэрэг. Энэ мэдэгдлийн араас сонгон шалгаруулалтгүйгээр  томилогдсон таван яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтний нэр ус дурдагдаж  байна. Түүнчлэн зарим яамдын газар хэлтсийн дарга нар, агентагийн дарга нар ч явах хүмүүсийн шилийг хараад сууж байна.

Гэвч ТАЗ-ын энэ шийдвэр хэрэгжтэлээ ёстой зай ч байна, лай ч бий.  Хэдийгээр сонгон шалгаруулалтгүй сонгогдсон гэж цоллуулаад хөөж туугдах нь холгүй байгаа тэр хүмүүс Цар тахлын хуулийн зохицуулалтын хүрээнд томилогдсон гэдэг нь маргашгүй үнэн. Тийм болохоор тэднийг хууль зөрсөн гэж харах шалтгаан байхгүй.

Сая хоёр хоёр оны заагаар Ковидын хуулийн үйлчлэлийг дахин 6 сараар сунгахыг хуульчиллаа. Энэ хуулийн төсөл өргөн баригдаад бүтэн долоо хоног хэлэлцэгдсэн, Байнгын хороон дээр дэмжигдээд батлагдах нь тодорхой болчихсон байсан. Гэтэл хууль батлагдсан яг тэр өдөр буюу өнгөрөгч 12 дугаар сарын 30-ны  ТАЗ зэрэгцүүлэн 411 дүгээр тогтоол гаргажээ.

Тэгэхээр ТАЗ-ийг хуулиас дээгүүр алхсан тогтоол гаргаж, түүгээрээ пиардаж байна гэж харах, хардах шалтгаан байна.

Учир нь хууль бол хууль.  Ковидын хуулийн үйлчлэлийг нэгэнт сунгасан бол энэ хуулийн зохицуулалтаар томилогдсон албан тушаалтнууд үүрэгт ажлаа үргэлжлүүлээд явахаас өөр арга байхгүй.

ТАЗ үүнийг мэдэхгүй, бас мэдрээгүйдээ энэ тогтоолыг гаргаагүй байх.  Нийгмийн сүлжээнд МАН хоёрдугаар ээлжээ хоолонд оруулах гэж байгаа талаар байсхийж байгаад л “шуурдаг”.  Дуулдаж байгаагаар дөрвөөс дээш жил ажилласан агентлагийн дарга, яам тамгын газар хэлтсийн дарга нарыг чөлөөлж,  хүлээлгийн өрөөнд байгаа дараагийн ээлжийнхнийг томилно гэсэн яриа.  Аль ч талаас нь харсан энэ яриа оргүй хоосон биш. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй.  Харин үүнийг гүйцэлдүүлэх үүрэг даалгавар хамгийн ойроор нь ТАЗ-д  хаяглагдах нь тодорхой.  Харамсалтай нь  сонгон шалгаруулалтгүй томилогдсон гэж цоллуулаад байгаа тэр нөхөд  Ковидын хуулийн зохицуулалтын хүрээнд  томилогдсон  хүмүүс. 

Тийм болохоор хээрийн түймэр угтуулж тавьсан гал шиг  хууль сөргүүлж гаргасан ТАЗ-ийн  411 дүгээр тогтоолыг хэрэгжинэ гэдэгт итгэхгүй байна.

 

 

Б.Тулга 

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.